СЭЗИС - Бүтээлийн сан

БАНКНЫ САЛБАР ДАХЬ ГАДААД ХУДАЛДААНД СУУРИЛСАН МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭРСДЭЛ БА ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Эрдэнэ-Очир, Жаргалмаа
dc.contributor.author Энхбаяр, Сайнзаяа
dc.date.accessioned 2025-07-01T02:50:06Z
dc.date.available 2025-07-01T02:50:06Z
dc.date.issued 2025-07-01
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4445
dc.description.abstract Өнөө цагт даяаршил хурдацтай явагдаж, улс орнуудын хоорондын худалдаа, төлбөр тооцоо улам бүр нэмэгдэж байгаа нь банкны салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Гадаад худалдааг дэмжих зорилготой худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнүүд нь арилжааны банкуудад чухал үүрэгтэй ч, үүнтэй зэрэгцэн мөнгө угаах болон бусад санхүүгийн гэмт хэргийн эрсдэл ч нэмэгдсээр байна. Худалдаанд суурилсан мөнгө угаах эрсдэл нь бодит бараа, үйлчилгээний арилжааг ашиглан хууль бус хөрөнгийг далд хэлбэрээр шилжүүлэх, нуух арга хэрэгсэл болж байгаагаараа онцлог юм. Энэхүү үйлдэл нь банкны нэр хүнд, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна улс орны эдийн засагт хохирол учруулж болзошгүй. Иймд энэхүү дипломын ажлаар Монгол улсын банкны салбар дахь худалдааны санхүүжилтийн үйл ажиллагааг судлан, түүнчлэн энэ үйл ажиллагаагаар дамжуулан мөнгө угаах эрсдэлийн илрэл, шалтгаан, түвшинг тодорхойлохыг зорьсон. Мөн олон улсын сайн туршлага, хяналтын механизмд тулгуурлан Монголын нөхцөлд тохирсон, эрсдэлийг бууруулж хяналтын тогтолцоог сайжруулах боломжит арга зам, шийдлүүдийг санал болгохыг зорив. Судалгааны хүрээнд арилжааны банкны комплаенс, МУТСТ-ийн бодлого журам, зохицуулалтын орчин, хяналтын тогтолцоо, гадаад худалдааны төлбөр тооцооны хэрэглэгдэхүүнүүд, мөнгө угаалтын сэжигтэй хэлбэрүүд зэргийг шинжилсэн болно. Тус ажлын үр дүн нь арилжааны банкуудад худалдааны санхүүжилтийн хүрээн дэх эрсдэлийг илүү үр дүнтэй удирдах, мөнгө угаах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого, дотоод хяналтын тогтолцоог сайжруулахад практик ач холбогдолтой юм. en_US
dc.subject Банк, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, худалдааны санхүүжилт, эрсдэлийн удирдлага, хяналтын тогтолцоо en_US
dc.title БАНКНЫ САЛБАР ДАХЬ ГАДААД ХУДАЛДААНД СУУРИЛСАН МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭРСДЭЛ БА ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах