dc.description.abstract |
Энэхүү дипломын судалгааны зорилго нь Монгол улсын өрхийн хадгаламж эзэмших шийдвэр болон хадгаламжийн хэмжээнд нөлөөлөх гол хүчин зүйлсийг илрүүлэхэд оршино. Судалгаанд Үндэсний Статистикийн Хорооны 2022 оны Өрхийн Нийгэм, Эдийн Засгийн Судалгааны анхдагч өгөгдлийг ашигласан бөгөөд нийт 80926 ажиглалт, 29260 өрхийн мэдээллийг хамарсан.Судалгааны арга зүйд Пробит загвар болон Хекманы хоёр шатат загварыг ашигласан. Пробит загварын үр дүнд өрхийн орлого, боловсрол, өрхийн гишүүдийн тоо, гэрлэлтийн байдал зэрэг хувьсагчид хадгаламжтай байх магадлалд статистикийн хувьд эерэг нөлөөтэй байсан бол нас болон хотод амьдрах нь сөрөг нөлөөтэй гарсан. Хекманы хоёр шатат загварын үр дүнд сонголтын хазайлтыг засах замаар хадгаламжийн хэмжээг илүү нарийвчлан үнэлэх боломж бүрдсэн бөгөөд орлого, өрхийн хэмжээ, боловсрол, гэрлэлтийн байдал нь хадгаламжийн хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг болохыг тогтоосон.Судалгааны үр дүн нь өрхийн хадгаламжийн шийдвэрт эдийн засгийн болон хүн ам зүйн хүчин зүйлсээс гадна зан төлөв, мэдээлэлд ойр байдал, санхүүгийн хүртээмж зэрэг өргөн хүрээний хүчин зүйлс нөлөөлдөг болохыг харуулж, цаашид санхүүгийн боловсрол, орлогын дэмжлэг, орон нутагт санхүүгийн хүртээмжийг сайжруулах бодлогын үндэслэл болгох боломжтойг харуулж байна. |
en_US |