СЭЗИС - Бүтээлийн сан

Өрхийн эрүүл мэндийн зардалд нөлөөлөх хүчин зүйлс

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Б, Болорсувд
dc.contributor.author Цогтсайхан, Оюу
dc.date.accessioned 2025-06-26T04:57:14Z
dc.date.available 2025-06-26T04:57:14Z
dc.date.issued 2025-06-26
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4432
dc.description.abstract Өрхийн эрүүл мэндийн зардал нь тухайн өрхийн санхүүгийн чадавхыг илтгэхээс гадна улс орны эрүүл мэндийн салбарын үр ашиг, хүртээмж, санхүүгийн хамгааллын түвшнийг тодорхойлох чухал үзүүлэлт болдог. Хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн шууд төлбөр өндөр байснаар бага орлоготой өрхүүд санхүүгийн дарамтад орж, ядуурал гүнзгийрэх эрсдэлд өртдөг. Монгол Улсын хувьд энэ асуудал тулгамдсан хэвээр байгаа тул өрхийн эрүүл мэндийн зардалд нөлөөлөгч хүчин зүйлсийг нарийвчлан судалж, эдгээр хүчин зүйлсийг эконометрик шинжилгээгээр тодорхойлох нь бодлогын оновчтой шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой юм. Энэхүү судалгааны ажил нь Монгол улсын өрхийн эрүүл мэндийн зардалд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлон, эконометрик шинжилгээ хийв. Судалгаанд 2022 оны Монгол Улсын Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны (ӨНЭЗС) өгөгдөл ашигласан бөгөөд олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээг хийсэн. Хувьсагчид нь өрхийн орлого, өрхийн тэргүүний боловсролын түвшин, өрхийн хүн ам зүйн ачаалал, гадуур хооллолт, оршин суугаа газрын байршил зэрэг байв. Судалгааны таамаглалаар орлогын түвшин өндөр байх тусам эрүүл мэндийн зардал өсөх хандлагатай байна. Судалгааны үр дүнд өрхийн орлого нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн зардал өсөх хандлагатай байгаа нь орлого нь эрүүл мэндийн үйлчилгээний хэрэглээнд эерэг хамааралтай болохыг харуулж байна. Мөн бага орлоготой өрхүүд эрүүл мэндийн зардлын дарамтад илүү өртөмтгий байгаа нь эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулсан. en_US
dc.subject Өрхийн эрүүл мэндийн зардал, Олон хүчин зүйлийн регресс, Боловсролын түвшин, Өрхийн орлого en_US
dc.title Өрхийн эрүүл мэндийн зардалд нөлөөлөх хүчин зүйлс en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах