СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол улсын банкнуудын АНУ-д ам.долларын ностро дансыг нэмэгдүүлэх боломжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхбаяр, Тамир
dc.contributor.author Мөнхзоригт, Ингүүн
dc.date.accessioned 2025-06-26T04:55:33Z
dc.date.available 2025-06-26T04:55:33Z
dc.date.issued 2025-06-26
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4431
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд Монгол Улсын импорт болон экспортын хэмжээ нэмэгдэж, олон улсын худалдааны эргэлт өссөнөөр банкны салбарын гадаад төлбөр тооцооны ачаалал нэмэгдэж байна. Гэвч Монгол улс нь 2019 онд Financial Action Task Force (FATF)-ийн саарал жагсаалтанд орсноор АНУ улсын банкнуудын Монголын банкнуудтай нээсэн байсан ностро данснууд хаагдаж корреспондент харилцаа тасарсан байдаг. Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын арилжааны банкнуудын АНУ-ын банкнуудад ностро данс нээх болон түүний тоог нэмэгдүүлэх боломж болоод ач холбогдлыг судлах, мөн уг харилцаа тогтооход саад болж буй гол хүчин зүйлсийг тодорхойлоход оршино. Судалгааны туршид онолын эх сурвалжууд, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, банкнуудын комплайнсийн чадавх зэрэг хүчин зүйлсийг авч үзсэн. Мөн ярилцлага тоон мэдээлэлд суурилсан эмпирик шинжилгээний арга зүйг ашиглахыг зорьсон болно. Судалгааны үр дүнд Монгол улсын банкнууд АНУ-ын банкнуудтай харилцаагаа сэргээхэд тодорхой ахиц дэвшил гарч байгаа хэдий ч ностро дансны хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарим хүндрэлүүд хэвээр байгааг тогтоов. Үүнд, олон улсын стандарттай нийцсэн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо сул хөгжсөн, банк хоорондын итгэлцэл бүрэн сэргээгүй, мөн гадаад гүйлгээний хэмжээ харьцангуй бага зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Гэсэн ч FATF-ийн саарал жагсаалтаас гарсан, банкны хяналтын шинэчлэл эрчимжиж буй, экспортын хэмжээ тогтмол өсөж буй зэрэг эерэг үзүүлэлтүүд нь АНУ-ын банкнуудтай корреспондент харилцааг ахин сэргээх таатай орчин бүрдэж байгааг илтгэж байна. Иймд тус судалгаа нь Монголын банкны салбарт гадаад харилцааны шинэ суурь тавих, зохицуулалт, дэд бүтцийг сайжруулах, бодлогын тодорхой чиглэл гаргахад хувь нэмэр оруулахыг зорьсон болно. en_US
dc.subject корреспондент банк en_US
dc.subject гадаад худалдаа төлбөр тооцоо en_US
dc.subject ностро данс en_US
dc.subject FATF en_US
dc.title Монгол улсын банкнуудын АНУ-д ам.долларын ностро дансыг нэмэгдүүлэх боломжийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах