Хураангуй:
Энэхүү дипломын ажлаар Монгол Улсыг зорин аялахаар төлөвлөж буй аялагчдын
аяллын мэдээлэл авах, маршрут төлөвлөх, шийдвэр гаргах үйл явцыг хөнгөвчлөх
зорилготой технологид суурилсан аяллын туслах зуучлалын платформын системийг
шинжилж, зохиомжлон, прототайп загварыг боловсруулав. Судалгааны хүрээнд аялал
жуулчлалын платформын онолын үндэс, олон улсын туршлага, ухаалаг аяллын
технологийн хэрэглээг судалж, дотоодын нөхцөл байдал, хэрэглэгчдийн хэрэгцээ, аяллын
төлөвлөлтийн үе шатанд тулгарч буй хүндрэлүүдийг тодорхойлсон. Үүний үндсэн дээр
системийн хэрэглэгчдийн дүр, функц, өгөгдлийн урсгал, архитектур, харилцах логик
болон хэрэглэгчийн интерфэйсийн загваруудыг боловсруулж, платформын прототайпыг
UI/UX түвшинд гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнд хэрэглэгчдэд ил тод, шуурхай,
ойлгомжтой харилцах боломжтой, аялал жуулчлалын агентлагуудад үр ашигтай үйл
ажиллагаа эрхлэх боломж олгох технологийн шийдлийг санал болгож байна.