Хураангуй:
Өнөөдөр төслүүдийн ердөө 35% нь амжилттай хэрэгждэг. Энэ тааруу үр дүнгийн нэг гол шалтгаан нь төслийн менежментэд ашиглагдаж буй технологийн хөгжлийн түвшин хангалтгүй байгаатай холбоотой. Энэхүү дипломын ажил нь хиймэл оюун ухааныг (AI) төслийн менежментийн практикт нэгтгэснээр үр ашиг болон шийдвэр гаргалтын процессыг хэрхэн сайжруулж болохыг судалсан болно. Байгууллагууд ажлуудыг гүйцэтгэх, хүргэх, зорилгодоо хүрэхийн тулд төслийн менежментийн аргачлалд улам ихээр найдах болсонтой уялдан, энэхүү процессыг сайжруулахад ХОУ-ын гүйцэтгэх үүрэг улам бүр чухал болж байна.
Өмнөх судалгаанууд, жишээ тохиолдлууд, онолын хүрээнүүдийг судалсны үндсэн дээр энэхүү судалгаа нь ХОУ-ыг төслийн менежментэд нэвтрүүлснээр үүсэх ашиг тус, сорилт болон үр дагавруудыг судалан. Мөн хиймэл оюун ухаан нь төслийн төлөвлөлт, хуваарь гаргалт, нөөцийн хуваарилалт, эрсдэлийн менежмент, оролцогч талуудтай харилцах зэрэгт хэрхэн оновчтой үр дүн авчирч болох талаар ойлголт өгнө.
Нэмж дурдахад, энэхүү судалгаа нь ХОУ-г төслийн менежментэд ашиглахад холбогдох ёс зүйн асуудлууд болон нийгмийн нөлөөг авч үздэг. Бодит хэрэглээ ба онолын үүднээс анализ хийснээр, энэ судалгаа нь ХОУ-ыг хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаар ойлголтыг нэмэгдүүлж, олон салбарт байгууллагын амжилтыг ахиулахад тусална.
Өнөөгийн төслийн менежмент ба цаашдын чиг хандлага
Жил бүр дэлхийн хэмжээнд ойролцоогоор 48 их наяд ам.доллар төслүүдэд зарцуулагддаг. Гэвч Standish Group-ийн судалгаагаар төслүүдийн ердөө 35% нь амжилттай хэрэгждэг байна. Харин үлдсэн 65%-ийн төсөв, нөөцийн үр ашиггүй зарцуулалт болон хэрэгжээгүй үр өгөөжүүд нь үнэхээр асар их хохирол дагуулдаг.
Төслүүдийн амжилтын түвшин хангалтгүй байгаа нэг гол шалтгаан нь тэдгээрийг удирдахдаа ашиглаж буй технологийн боловсронгуй түвшин маш доогуур байгаатай холбоотой юм. Олон байгууллага болон төслийн удирдагчид өнөөдөр хүртэл хэдэн арван жилийн турш төдийлөн хөгжөөгүй Excel-ийн хүснэгтүүд, танилцуулгын слайд зэрэг уламжлалт програмуудыг ашигласан хэвээр байна. Эдгээр хэрэгслүүд нь төслийн амжилтыг зөвхөн төлөвлөсөн гүйцэтгэл ба хугацааны дагуу хэмжихэд бол хангалттай байдаг ч, төслийн орчин байнга өөрчлөгдөж, бизнесийг тасралтгүй шинэчилж буй өнөгийн нөхцөрлд хангалтгүй бөгөөд хиймэл оюун ухаан ашиглсанаар төслийн гүйцэтгэлийг сайжруулах санал зөвлөмжийг өгөхийг зорилоо.