dc.contributor.author |
Чинбат, Номин |
|
dc.date.accessioned |
2025-06-26T04:48:53Z |
|
dc.date.available |
2025-06-26T04:48:53Z |
|
dc.date.issued |
2025-06-26 |
|
dc.identifier.uri |
https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4427 |
|
dc.description.abstract |
Энэхүү дипломын ажил нь Монгол орны аялал жуулчлалын чухал бүс болох говийн чиглэлийн аяллын хөтөлбөрүүдийн төлөвлөлт, бүтэц, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцэх байдал, эдийн засгийн үр өгөөжийг шинжилж, шинэ санал, шийдэл боловсруулахад чиглэсэн юм.
Судалгааны явцад аяллын хөтөлбөрийн онол арга зүй, бүтэц бүрэлдэхүүн, олон улсын жишиг болон хэрэглэгч төвтэй хандлагын ач холбогдлыг авч үзсэн. Говийн чиглэлийн 5 өөр тур операторын хөтөлбөрүүдийг харьцуулан задлан шинжилж, стандарт бүтэц давамгайлсан уламжлалт хандлагаас уян хатан, ялгарах онцлог бүхий бүтээгдэхүүнд шилжих шаардлагыг тодорхойлсон. Үүний үр дүнд орон нутгийн онцлог нөөцөд тулгуурлан эдийн засгийн үр ашигтай, оролцоонд суурилсан, туршлага төвтэй аяллын хөтөлбөрийн шинэ загварыг боловсруулах санал дэвшүүлсэн.
Судалгааны үр дүн нь жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц бодит шийдэл болох боломжтой юм. |
en_US |
dc.language.iso |
mng |
en_US |
dc.subject |
аяллын хөтөлбөр, говийн аялал, эрэлт, нийлүүлэлт, аяллын бүтээгдэхүүн, хэрэглэгч төвтэй төлөвлөлт, багц аялал, тур оператор, эдийн засгийн өгөөж, орон нутгийн оролцоо, шинэчлэл ба ялгарал |
en_US |
dc.title |
Аяллын хөтөлбөрийн шинжилгээ, шийдэл /Говийн чиглэлийн аяллын жишээн дээр/ |
en_US |
dc.type |
Thesis |
en_US |