СЭЗИС - Бүтээлийн сан

Орон сууцны үнэлгээн дэх ипотекийн зээлийн нөлөөлөл

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхбаяр, Тамир
dc.contributor.author Түмэнжаргал, Болор-Эрдэнэ
dc.date.accessioned 2025-06-26T04:48:02Z
dc.date.available 2025-06-26T04:48:02Z
dc.date.issued 2025-06-26
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4426
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсад хэрэгжиж буй ипотекийн зээлийн хөтөлбөр нь орон сууцны зах зээл, ялангуяа үнийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж буйг эдийн засгийн онол болон тоон шинжилгээнд тулгуурлан судалсан болно. Судалгааны үндсэн зорилго нь ипотекийн зээлийн олголт нь зах зээлийн тэнцвэрт үнэд ямар хэмжээнд нөлөөлж буйг тодорхойлох, үнийн хөөрөгдөл үүсгэх магадлалыг тооцоолох юм. Судалгаанд олон хувьсагч бүхий регрессийн шинжилгээ, дамми хувьсагч ашигласан эконометрик загварчлалын арга зүйг ашигласан бөгөөд макро эдийн засгийн хүчин зүйлсийг (валютын ханш, инфляц, хөдөлмөрийн зардал) үнэлэлтэд хамруулсан нь судалгааны шинэчлэлтэй тал юм. Үр дүнгээс харахад ипотекийн зээлийн хэрэгжилт нь богино хугацаанд эрэлтийг огцом нэмэгдүүлж, нийлүүлэлтийн хоцрогдол үүсгэснээр үнийн хөөрөгдөл бий болгож байгааг харуулж байна. Судалгааны дүнд тулгуурлан зах зээлийн тэнцвэрийг хангах, зээлийн хүртээмжийг үр ашигтай байлгах зорилгоор бодлогын зөвлөмж боловсруулсан бөгөөд эдгээр нь цаашдын санхүүжилтийн тогтолцооны сайжруулалт, эрсдэлийн удирдлагад чиглэж байна. en_US
dc.subject Ипотекийн зээл, Орон сууцны зах зээл, Үнийн хөөрөгдөл, Эконометрик загварчлал, Санхүүгийн хүртээмж en_US
dc.title Орон сууцны үнэлгээн дэх ипотекийн зээлийн нөлөөлөл en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Гэрэлчулуун, Ичинноров


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах