Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсад хэрэгжиж буй ипотекийн зээлийн
хөтөлбөр нь орон сууцны зах зээл, ялангуяа үнийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж буйг
эдийн засгийн онол болон тоон шинжилгээнд тулгуурлан судалсан болно. Судалгааны
үндсэн зорилго нь ипотекийн зээлийн олголт нь зах зээлийн тэнцвэрт үнэд ямар
хэмжээнд нөлөөлж буйг тодорхойлох, үнийн хөөрөгдөл үүсгэх магадлалыг тооцоолох
юм. Судалгаанд олон хувьсагч бүхий регрессийн шинжилгээ, дамми хувьсагч
ашигласан эконометрик загварчлалын арга зүйг ашигласан бөгөөд макро эдийн засгийн
хүчин зүйлсийг (валютын ханш, инфляц, хөдөлмөрийн зардал) үнэлэлтэд хамруулсан
нь судалгааны шинэчлэлтэй тал юм. Үр дүнгээс харахад ипотекийн зээлийн хэрэгжилт
нь богино хугацаанд эрэлтийг огцом нэмэгдүүлж, нийлүүлэлтийн хоцрогдол
үүсгэснээр үнийн хөөрөгдөл бий болгож байгааг харуулж байна. Судалгааны дүнд
тулгуурлан зах зээлийн тэнцвэрийг хангах, зээлийн хүртээмжийг үр ашигтай байлгах
зорилгоор бодлогын зөвлөмж боловсруулсан бөгөөд эдгээр нь цаашдын
санхүүжилтийн тогтолцооны сайжруулалт, эрсдэлийн удирдлагад чиглэж байна.