СЭЗИС - Бүтээлийн сан

Оюутнуудын санхүүгийн боловсролын өнөөгийн байдал, түүний цахим мөрийтэй тоглоомын хандлагад үзүүлэх нөлөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Эрдэнэ-Очир, Жаргалмаа
dc.contributor.author Дэмбэрэлгүнчин, Мягмарсайхан
dc.date.accessioned 2025-06-26T04:42:36Z
dc.date.available 2025-06-26T04:42:36Z
dc.date.issued 2025-06-26
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4424
dc.description.abstract Энэхүү судалгааны хүрээнд оюутнуудын санхүүгийн суурь мэдлэгийн түвшинг цахим мөрийтэй тоглоомын хандлагатай харьцуулж хоорондын учир шалтгаан нөлөөллийг тодорхойлохыг зорилоо. Санхүүгийн мэдлэгийн түвшинг оновчтой үнэлэхийн тулд СЭЗИС-ийн оюутнуудын нийт түүвэрт эзлэх хувь 25%-иас хэтрэхгүй байхаар түүврээ бүрдүүлсэн. Өнөөгийн байдлын судалгааны хүрээнд ЦЕГ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс”, "Харилцаа холбооны зохицуулах газар",“Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн мэргжилтнүүдтэй ганцаарчилсан ярилцлага хийж өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг хичээлээ. Санхүүгийн суурь мэдлэгийн түвшин болон цахим мөрийтэй тоглоомын хандлагыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалуудаас хамрах хүрээний онцлог, асуултын тоо, аргачлалын зорилго зэргийг харьцуулан оновчтой аргачлалыг сонгосон. "Санхүүгийн боловсрол нь цахим мөрийтэй тоглоомын хандлагад нөлөөлөх хүчин зүйлсийн нэг ба санхүүгийн суурь мэдлэгийн түвшин багатай оюутнууд илүү цахим мөрийтэй тоглоом тоглох хандлагатай байна." гэсэн таамаглал дэвшүүлэн, судалгааны ажлаа хийлээ. Судалгааны үр дүнд санхүүгийн боловсрол сайжрах нь цахим мөрийтэй тоглоом тоглодог байх магадлалыг бууруулдаг бол орлогын түвшин өсөх нь цахим мөрийтэй тоглоом тоглодог байх магадлалыг нэмэгдүүлдэг. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү мөрийтэй тоглоом тоглох хандлагатай байна. Цахим мөрийтэй тоглоом тоглох нь амар хялбар аргаар мөнгө олох, цагийг зугаатай өнгөрүүлэх гэх мэт шалтгаанаар эхэлдэг ч санхүүгийн хүндрэлд орох, эрүүл мэнд, нийгмийн байр суурь, гэр бүл гээд амьдралын үнэ цэнтэй зүйлсийг үгүй хийх эрсдэлтэй. Санхүүгийн боловсролын чадамжийг нэмэгдүүлэх нь оюутнууд ухамсартай сонголт хийж, мөнгөө зөв удирддаг болно. Ингэснээр хялбар аргаар мөнгө олох сэдэл буурч цахим мөрийтэй тоглох хандлага бууруулах хүчин зүйл болдог гэсэн дүгнэлтэд хүрлээ. en_US
dc.subject Санхүүгийн боловсрол, Санхүүгийн суурь мэдлэг, Цахим мөрийтэй тоглоом, Тоглох хандлага, Оюутан залуус en_US
dc.title Оюутнуудын санхүүгийн боловсролын өнөөгийн байдал, түүний цахим мөрийтэй тоглоомын хандлагад үзүүлэх нөлөө en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Түмэнбаяр, Оюунгэрэл


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах