Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь автомашин угаалгын газрын үйл ажиллагааг бүртгэх, хялбарчлах, автоматжуулах зориулалттай гар утасны аппликейшний шинжилгээ ба загварчлалд чиглэсэн болно. Судалгааны хүрээнд хэрэглэгч болон автомашин угаалгын газрын ажилчдын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, захиалга өгөх, төлбөр төлөх, угаалгын явцыг хянах, үнэлгээ өгөх зэрэг үндсэн үйлдлүүдийг багтаасан мобайл системийн бүтэц, интерфейсийн загварыг боловсруулсан. Мөн системийн архитектур, өгөгдлийн сангийн загвар, хэрэглэгчдийн эрхийн түвшин, үйл явцын урсгал зэргийг нарийвчлан тодорхойлж, прототипийг боловсруулсан. Аппликейшн нь байршилд суурилсан үйлчилгээтэй бөгөөд хэрэглэгч өөрт ойр байрлах угаалгын газруудыг газрын зураг дээрээс харах, сонгох боломжтой. Энэхүү ажил нь автомашин угаалгын үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулахын зэрэгцээ үйлчилгээний менежментийг автоматжуулж, илүү үр дүнтэй, хялбар ажиллагаатай болгох боломжийг бүрдүүлж байна.