Хураангуй:
Үнэт цаасны зах зээл ба эдийн засгийн өсөлт хоорондын хамаарлын талаар олон судалгааны ажлууд хийгдэж байсан боловч улс улсын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой дүгнэлтэд хүрсэн байдаг бөгөөд үнэт цаасны зах зээл нь эдийн засгийн өсөлтөд нөлөөтэй гэдгийг тодорхой шинжилгээний аргуудаар дүгнэсэн байдаг. Тухайн сэдвээр Монгол улсын макро болон микро орчны хүрээнд судлагдсан судалгаа байгаа хэдий ч сүүлийн жилүүдийн хамаарал болон нөхцөл байдлыг тодорхойлсон, үнэт цаасны зах зээлийн эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг шинжилсэн шинжилгээ хараахан хийгдээгүй байгаа юм. Сүүлийн жилүүдэд үнэт цаасны зах зээлийн ДНБ-д эзлэх хувь дунджаар 50%-д хүрсэн бөгөөд үнэт цаасны зах зээлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ нэмэгдэж байгаа нь эдийн засагтай тодорхой хамаарал байгааг илтгэж байна. Тухайн хамаарлыг тодорхойлохын тулд Вектор алдаа засварлах загварын дагуу Монгол Улсын 10–15 жилийн макро эдийн засгийн болон хөрөнгийн зах зээлийн өгөгдөл ашиглан олон хувьсагчтай шинжилгээ хийсэн. Тайлбарлагдагч хувьсагчаар ДНБ бөгөөд тайлбарлагч хувьсагчдаар ҮЦЗЗ-ийн үнэлгээ, Арилжааны идэвх, Инфляц, Экспорт, Мөнгөний нийлүүлэлт, Банкны нийт актив, Бодлогын хүү, Шокын нөлөөллийг төлөөлөх дамми хувьсагч, Арилжааны идэвх зэргийг ашигласан.