СЭЗИС - Бүтээлийн сан

РЕСТОРАНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ШИНЖИЛГЭЭ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Нандин-Эрдэнэ, Баясгалан
dc.date.accessioned 2025-06-26T03:43:41Z
dc.date.available 2025-06-26T03:43:41Z
dc.date.issued 2025-06-26
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4405
dc.description.abstract Энэхүү судалгааны зорилго нь рестораны үйлчилгээний салбарт ажиллагсдад зориулсан сургалтын үр нөлөөг Kirkpatrick-ийн дөрвөн түвшинт сургалтын үнэлгээний загвар болон Human Capital онолд тулгуурлан шинжлэх, богино хугацааны чадавхижуулах сургалтын хэрэгцээ, үр ашиг, байгууллагын дэмжлэгийн хамаарлыг тодорхойлоход оршино. Судалгаанд Улаанбаатар хотын ресторануудад ажиллаж буй 21 ажилтнаас Google Forms-оор анкет авч, SPSS програм ашиглан Cronbach’s Alpha, фактор шинжилгээ, корреляц, регрессийн шинжилгээг хийсэн. Үр дүнд нь “сургалтын агуулга, зохион байгуулалт”, “зөөлөн ур чадварын агуулга”, “сэтгэл ханамж, байгууллагат үзүүлэх үр ашиг” гэсэн хоёр үндсэн хүчин зүйл илэрсэн ба эдгээр хоёр хүчин зүйл нь сургалтын үр дүнд статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай болох нь тогтоогдсон. Мөн чанарын судалгаагаар сургалтын хэрэгцээ бодитоор байгааг тодорхойлсон ба сургалтын төлөвлөлт, багшийн ур чадвар, удирдлагын зүгээс үзүүлэх дэмжлэг хангалтгүй байх зэрэг саад бэрхшээлүүд илэрсэн. Иймд цаашид сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд зөөлөн ур чадварт суурилсан модульчилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, байгууллагын бодлогод сургалтын тогтолцоог тогтмол тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна. en_US
dc.subject үйлчилгээний ажилтан, ресторан, үр ашиг, чадавхжуулах сургалт, зөөлөн ур чадвар, стандарт en_US
dc.title РЕСТОРАНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ШИНЖИЛГЭЭ en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах