Хураангуй:
Энэхүү судалгааны зорилго нь рестораны үйлчилгээний салбарт ажиллагсдад зориулсан сургалтын үр нөлөөг Kirkpatrick-ийн дөрвөн түвшинт сургалтын үнэлгээний загвар болон Human Capital онолд тулгуурлан шинжлэх, богино хугацааны чадавхижуулах сургалтын хэрэгцээ, үр ашиг, байгууллагын дэмжлэгийн хамаарлыг тодорхойлоход оршино. Судалгаанд Улаанбаатар хотын ресторануудад ажиллаж буй 21 ажилтнаас Google Forms-оор анкет авч, SPSS програм ашиглан Cronbach’s Alpha, фактор шинжилгээ, корреляц, регрессийн шинжилгээг хийсэн. Үр дүнд нь “сургалтын агуулга, зохион байгуулалт”, “зөөлөн ур чадварын агуулга”, “сэтгэл ханамж, байгууллагат үзүүлэх үр ашиг” гэсэн хоёр үндсэн хүчин зүйл илэрсэн ба эдгээр хоёр хүчин зүйл нь сургалтын үр дүнд статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай болох нь тогтоогдсон. Мөн чанарын судалгаагаар сургалтын хэрэгцээ бодитоор байгааг тодорхойлсон ба сургалтын төлөвлөлт, багшийн ур чадвар, удирдлагын зүгээс үзүүлэх дэмжлэг хангалтгүй байх зэрэг саад бэрхшээлүүд илэрсэн. Иймд цаашид сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд зөөлөн ур чадварт суурилсан модульчилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, байгууллагын бодлогод сургалтын тогтолцоог тогтмол тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна.