СЭЗИС - Бүтээлийн сан

Хумс заслын салоны үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж ба дахин үйлчлүүлэх эрмэлзэлд тогтвортой байдлын талаарх мэдлэгийн нөлөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Занданхүү, Амина
dc.contributor.author Батбаатар, Орхон
dc.date.accessioned 2025-06-26T03:31:20Z
dc.date.available 2025-06-26T03:31:20Z
dc.date.issued 2025-06-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4402
dc.description.abstract Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын хумс заслын салоноор үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн сэтгэл ханамж, дахин үйлчлүүлэх хүсэл эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, тогтвортой байдлын талаарх мэдлэгийн хөндлөнгийн (модератор) нөлөөг судлахад чиглэсэн. Судалгаанд 59 асуулт бүхий асуулгыг ашиглан 451 эмэгтэй хэрэглэгчээс өгөгдөл цуглуулсан бөгөөд оролцогчдын дийлэнх нь 20–39 насны, хувийн хэвшилд ажилладаг, бакалавр ба түүнээс дээш боловсролтой хүмүүс байв. Судалгаанд Б.Хулан (2020); Kyung Ja Seo & Mi Young Kim (2018); Ludin et al (2024) нарын онолын суурийг ашигласан ба судалгааны загвар нь үйлчилгээний чанарын ойлголт, үнэ, орчны талаарх ойлголтууд хэрэглэгчийн сэтгэл ханамжид хэрхэн нөлөөлж, улмаар дахин үйлчлүүлэх шийдвэрт хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлана. Судалгаанд найдвартай байдлын шинжилгээ (Cronbach’s Alpha ≥ 0.7 ), кросс таб хи квадрат шинжилгээ, фактор шинжилгээ, корреляцын шинжилгээ, регрессийн шинжилгээ, медиацын шинжилгээ, модератор хувьсагчийн шинжилгээ, ач холбогдол–гүйцэтгэлийн шинжилгээ (IPA), хоёр үе шаттай кластер шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэсэн. Үр дүнгээс харахад маникюристын ур чадвар, харилцаа нь хэрэглэгчийн сэтгэл ханамж болон дахин үйлчлүүлэх хүсэлд хамгийн хүчтэй эерэг нөлөө үзүүлсэн бол үнэ болон орчны талаарх ойлголт нь харьцангуй сул, гэхдээ статистикийн хувьд ач холбогдолтой хамааралтай байв. Түүнчлэн тогтвортой байдлын талаарх мэдлэг өндөр хэрэглэгчид илүү их сэтгэл ханамжтай байх ба дахин үйлчлүүлэх магадлалтай болох нь тогтоогдсон. Судалгааны үр дүн нь хөгжиж буй орны үйлчилгээний салбар дахь хэрэглэгчийн зан төлөв, тогтвортой байдалд суурилсан зах зээлийн менежментийн стратеги боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм. en_US
dc.subject Маникюристын талаарх ойлгоц en_US
dc.subject Үйлчилгээний орчны талаарх ойлгоц en_US
dc.subject Үнийн талаарх ойлгоц en_US
dc.subject Сэтгэл ханамж en_US
dc.subject Дахин үйлчлүүлэх хүсэл эрмэлзэл en_US
dc.subject Тогтвортой байдлын талаарх мэдлэг  en_US
dc.subject Маникюр en_US
dc.subject Салон en_US
dc.subject Хумс засал en_US
dc.title Хумс заслын салоны үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж ба дахин үйлчлүүлэх эрмэлзэлд тогтвортой байдлын талаарх мэдлэгийн нөлөө en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах