Хураангуй:
болж байна. Харин 1997 онд дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэн орсоноор олон улс орнуудтай тэгш эрхтэй олон талт худалдаа хийж эхэлсэн бөгөөд үүний хүрээнд дэлхийн эдийн засгийн хамтын шийдвэрт өөрийн улсын хувь нэмрийг оруулж эхэлсэн. Одоогоор дэлхийн 150 улстай худалдаа хийж байгаа бөгөөд Монгол улсын гадаад худалдаа жилээс жилд нэмэгдэж байна. Эдгээр худалдааны 90 гаруй хувь нь валютын төлбөртэй худалдаа хийгддэг бөгөөд төдий хэмжээгээр монгол улсын голлох салбаруудад гадаад валютын эрэлт хэрэгцээ өндөр байна. Энэхүү судалгааны ажлаараа монгол улсын барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад учирч болох валютын ханшийн эрсдлийг тодорхойлж үүнээс хамгаалах арга замыг тодорхойлохыг зорилоо. Мөн судалгааны ажлын онцлог нь гадаад валютын ханшийн эрсдэлийн удирдлагыг барилгын салбарын компаниуд хэрхэн ашиглаж болохыг харуулсан бөгөөд ийм төрлийн судалгаа гол төлөв банк болон гадаад худалдаа эрхлэгч байгууллагууд ихэнхдээ ашигладаг. Харин барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээр хийсэн судалгаа одоогоор байхгүй байна.