dc.description.abstract |
Уг судалгаа нь Монгол улсын үүрэн холбооны оператор компаниудын аюулгүй ажиллагааны соёлын өнөөгийн түвшинг үнэлж, цаашид аюулгүй соёл төлөвшүүлэхэд анхаарах хүчин зүйлсийг тодорхойлон, зөвлөмж боловсруулсан ажил юм. Ажлын байранд гарсан аливаа аюул эрсдлийн 20% нь аюултай ажлын орчин, 80% нь ажилтнуудын аюултай үйлдэлтэй холбоотой гэж үздэг. Иймээс ажлын орчны аюулгүй байдлыг хангахаас гадна ажилтнуудын зан төлвийг удирдах асуудал чухалд тавигдаж байна. Аюул эрсдлээс хамгаалахад ажилтан нэг бүрийн үүрэг хариуцлага чухал бөгөөд байгууллага аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцоог сайн бүрдүүлэхээс гадна аюулгүй соёлыг төлөвшүүлэхэд онцгой анхаарч байна.
Монгол улсын үүрэн холбооны салбарын оператор компаниудын аюулгүй ажиллагааны соёлын өнөөгийн байдлыг аюулгүй ажиллагааны бодлого зорилго, аюулгүй ажиллагааны эрсдлийн менежмент, аюулгүй ажиллагааны баталгаа, аюулгүй ажиллагааны дэмжлэг гэсэн 4 бүлэг хүчин зүйлсээр үнэлж дүгнэлт гаргалаа. Судалгааны үр дүнд салбарын байгууллагуудын аюулгүй ажиллагааны бодлого, зорилго нь албан ёсны дүрэм журмаар дэмжигдэн хэрэгжиж байгаа ч ажилтнуудын хүртэхүйгээр хангалттай үнэлгээ авч чадаагүй болно. Түүнчлэн аюулгүй ажиллагааны эрсдлийг илрүүлэх, таньж мэдэх, гарсан туршлага сургамжуудыг дараагийн удаа эрсдэл гаргахгүй байхаар ашиглаж сурсан байдал хангалттай түвшинд хүрээгүй байна. Аюулгүй ажиллагааны баталгаа, үнэлгээ дүгнэлтийг сайжруулах, аюулгүй соёлыг сургалт хөгжлийн бодлого, манлайлал, хамт олны харилцаа зэргээр дэмжих тал дээр цаашид анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлтүүдийг гаргаж, холбогдох зөвлөмжүүдийг боловсруулан гаргалаа. |
en_US |