СЭЗИС - Бүтээлийн сан

Аялал жуучлалын салбарын татварын орчны судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ч, Өнөржаргал
dc.contributor.author Базаржав, Ариунбат
dc.date.accessioned 2025-06-26T03:03:36Z
dc.date.available 2025-06-26T03:03:36Z
dc.date.issued 2025-06-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4393
dc.description.abstract Энэхүү судалгаа нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын татварын орчны судалгааг хийж, тухайн салбарыг дэмжиж буй татварын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнийг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмж боловсруулахад оршино. Энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, татварын орчныг судалж, чанарын судалгааны аргаар баримт бичгийн шинжилгээ, кейс судалгаа, оролцогч байгууллагуудаас асуулгын судалгаа авах байдлаар дүн шинжилгээ хийж, үүссэн асуудлуудыг тодорхойлсон бөгөөд эдгээр асуудлууд нь салбарын бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг тоон үзүүлэлтээр илэрхийсэн. Судалгаанд оролцогчдын хариултанд үндэслэн, Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар, Аж ахуйн Нэгжийн Орлогын Албан Татвар, Нийгмийн Даатгалын Шимтгэлийн асуудлууд голлож байгаа бөгөөд эдгээр нь бизнес эрхлэгчдэд ихээхэн санхүүгийн дарамт учруулдаг болохыг харуулсан. Оролцогчдын ихэнх нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаагүй, мөн татварын зохицуулалтын талаарх мэдээлэл хүрэлцэхгүй байгааг илэрхийлсэн. Энэ нь татварын орчинд тодорхойгүй байдал үүсгэж, бизнесийн өрсөлдөх чадварыг бууруулж байна. Судалгааны үр дүнд аялал жуулчлалын салбарын татварын орчныг мэдээлэлээр хангах, сайжруулах шаардлагатай байгаа бөгөөд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, мэдээллийн хүртээмжийн асуудлуудыг шийдвэрлэх замаар салбарын өсөлтөд дэмжлэг үзүүлэх боломжтой болохыг харуулж байна. Үүний тулд татварын зохицуулалт, тайлан гаргах үйл явцыг хялбаршуулах, цахим төлбөрийн системийг ашиглах, болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах нөхцлийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан санал, зөвлөмжүүд нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын татварын орчныг сайжруулах, бизнесийн орчныг тогтвортой болгох, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. en_US
dc.subject татвар, орчин en_US
dc.title Аялал жуучлалын салбарын татварын орчны судалгаа en_US
dc.title.alternative , en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх П, Доржпүрэв


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах