Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг, хандлага, зан үйлийн түвшнийг тодорхойлох, үнэлэх замаар боловсролын байгууллагад чиглэсэн сургалтын хөтөлбөр болон бодлогын үндэслэл бүхий санал, зөвлөмж боловсруулахад оршино.
Судалгааны арга зүйд HAIS-Q загварыг ашиглан боловсруулсан асуулгыг багш, сурагчдаас авч, SPSS программ дээр боловсруулалт хийж, найдвартай байдлын шинжилгээнүүдийг хийсэн. Эмпирик судалгааны үр дүнгээс харахад сурагчид багш нараас харьцангуй илүү мэдлэгтэй, илүү зөв хандлага, зан үйлийн хэвшилтэй байгаа нь цахим орчинд тэдний идэвхтэй хэрэглээ болон дижитал орчинд өсөж торнисон онцлогтой холбоотой болох нь тогтоогдсон. Харин багш нарын хувьд системтэй сургалт, бодлогын чиглэл, мэргэшүүлэлт дутагдаж буйг илтгэж байна.
Судалгааны үр дүнд тулгуурлан боловсролын сургалтын хөтөлбөрт кибер аюулгүй байдлын агуулгыг шаталсан бүтэцтэй тусгах, багш нарт зориулсан сургалт, зөвлөмж, зохион байгуулалтын арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхийг санал болгож байна. Мөн кибер аюулгүй байдлын боловсролыг бодлогын түвшинд системтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай байна.