Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн бага ангийн хүүхдүүдийн сүүний хэрэглээний түвшин, зан үйл, хэрэглээнд нөлөөлж буй дотоод ба гадаад хүчин зүйлсийг судлан, “Сургуулийн сүү” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх боломж, шаардлагыг тоон (SPSS шинжилгээ) болон чанарын (кейсын харьцуулалт) судалгаанд тулгуурлан нэгдмэл байдлаар үнэлсэн болно.
Судалгаанд тус аймгийн сургууль, цэцэрлэгүүдээс төлөөлөл бүхий багш, эцэг эх, хүүхдүүдийг хамруулан анкетын аргаар мэдээлэл цуглуулсан бөгөөд 25 хувьсагчаар бүрдсэн 1–5 Лайкертийн шатлал бүхий асуулга боловсруулан шинжилгээ хийв.
Мөн Япон, АНУ, Финлянд зэрэг улсын сургуулийн сүү хөтөлбөрийн хэрэгжилттэй харьцуулан кейс шинжилгээ хийснээр тэдгээр орнуудад төр, хувийн хэвшлийн түншлэл, стандарчилсан нийлүүлэлтийн сүлжээ, санхүүжилтийн тогтолцоо зэргийг амжилттай нэвтрүүлсэн жишээнээс суралцах боломжтойг харуулсан.