СЭЗИС - Бүтээлийн сан

Дижитал шилжилтийн үед хүний нөөцийн дасан зохицох чадварын судалгаа /Эм ханган нийлүүлэх байгууллагын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Б., Амарсанаа
dc.contributor.author Б., Золзаяа
dc.date.accessioned 2025-06-24T08:17:54Z
dc.date.available 2025-06-24T08:17:54Z
dc.date.issued 2025-06-24
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4385
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь дижитал шилжилтийн үед эм ханган нийлүүлэх байгууллагуудын хүний нөөцийн менежментэд гарч буй өөрчлөлт, сорилт, боломжуудыг судалж, дасан зохицох чадварт нөлөөлөх хүчин зүйлсийг онол, практикийн үндэслэлээр тайлбарлан дүгнэсэн байна. Дижитал шилжилт гэдэг нь зөвхөн техник технологийн шинэчлэл бус харин байгууллагын соёл, бүтэц, хүний нөөцийн менежментийн стратеги, үйл ажиллагааг бүхэлд нь өөрчилдөг цогц процесс бөгөөд үүнд хүний нөөцийн менежерүүдийн манлайлал, ажилтны ур чадвар, байгууллагын уян хатан байдал чухал нөлөөтэйг энэхүү судалгаа харуулж байна. Судалгаанд Монгол Улсын томоохон эм ханган нийлүүлэгч байгууллагуудын туршлага, дижитал шилжилтийн үеийн ажлын бүтэц, дасан зохицох чадварын онолуудыг тулгуур болгон дүн шинжилгээ хийжээ. Дижитал шилжилтийн үед хүний нөөцийн менежмент нь уламжлалт захиргааны чиг үүргээс стратегийн үүрэгт шилжиж буйг судалгааны үр дүн бататгасан. Судалгаагаар хүний нөөцийн менежерүүд ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмж, ур чадварын хөгжлийн шинэ стратегийг боловсруулж хэрэгжүүлснээр байгууллагын бүтээмж 20% гаруйгаар өссөн үзүүлэлттэй байна. Мөн ажилтнуудын дасан зохицох чадвар нь TAM, Adaptive Leadership, Dynamic Capabilities зэрэг онолуудаар тайлбарлагдах бөгөөд байгууллагын соёлын шинэчлэл, сургалт хөгжлийн тогтолцоо, удирдлагын дэмжлэгтэй нягт уялдаж буйг харуулж байна. Судалгаанд оролцсон байгууллагуудын 80% нь ISO9001 стандарт нэвтрүүлж, цахим сургалт, автоматжуулсан HR систем нэвтрүүлсэн нь хүний нөөцийн уян хатан зохион байгуулалтад эерэгээр нөлөөлжээ. Монгол Улсад эм ханган нийлүүлэх байгууллагуудын хүний нөөцийн дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхэд дижитал дэд бүтцийн бэлэн байдал, сургалтын хүртээмж, байгууллагын дотоод соёл, удирдлагын манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү судалгаагаар дижитал шилжилтийн үед ажилтнуудын стресс, ачаалал, эсэргүүцэл зэрэг сөрөг хүчин зүйлсийг бууруулахын тулд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, ажилтнуудын оролцоонд суурилсан өөрчлөлтийн удирдлагын хандлагыг хэрэгжүүлэх шаардлагатайг дүгнэсэн. Иймд хүний нөөцийн менежерүүд зөвхөн ажилтны сонгон шалгаруулалт бус байгууллагын тогтвортой хөгжлийг хангах, ажлын орчны чанарыг сайжруулах, стратегийн манлайлал үзүүлэх шинэ чиг хандлагад бэлтгэгдсэн байх ёстой гэдгийг харуулж байна. Түлхүүр үгс: Хүний нөөцийн менежер, эм ханган нийлүүлэлт, цар тахлын нөлөө, дижитал шилжилт, талент менежмент, тогтвортой байдал en_US
dc.subject HR en_US
dc.title Дижитал шилжилтийн үед хүний нөөцийн дасан зохицох чадварын судалгаа /Эм ханган нийлүүлэх байгууллагын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Э., Тамир


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах