dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаар уур амьсгалын өөрчлөлтийн инфляцад үзүүлэх нөлөөг
2007–2024 оны өгөгдөлд тулгуурлан машин сургалтын аргаар тооцож, инфляцын
таамаглалд цаг уурын болон байгаль орчны нөлөөг цогцоор тусгахыг зорилоо. Үр
дүнгээс товч танилцуулбал, төв болон баруун бүсийн өвлийн температур буурах, зуны
улиралд төвийн бүсийн хур тунадасны хэмжээ багасах нь хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж, хүнсний үнийн хэлбэлзлийн сувгаар
дамжин инфляцад тодорхой хугацааны хоцрогдолтойгоор нөлөөлж байгааг илрүүлэв.
Мөн уур амьсгалын хувьсагчдыг инфляцын таамаглалын загварт тусгаснаар урт
хугацааны таамаглалын алдаа буурч байгааг тогтоолоо.
Мөн ХАА бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих зорилгоор төрөөс хэрэгжүүлж буй
татвар, татаас, даатгал зэрэг бодлогын арга хэмжээний үр нөлөөг чанарын судалгааны
аргаар шинжлэхэд, эдгээр нь богино хугацаанд үнийн хэлбэлзлийг бууруулахад үр
дүнтэй боловч урт хугацааны тогтвортой байдлыг хангаж чадахгүй байна. Иймээс газар
тариалангийн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг
нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжлийг бэхжүүлэх, мал аж ахуйн салбарт малын
индексжүүлсэн даатгалын үр ашгийг сайжруулах зэрэг урт хугацааг чиглэсэн бодлогын
шинэчлэл шаардлагатай байна.
Энэхүү судалгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тусган, машин сургалтын
аргаар инфляцыг таамагласан Монгол Улсад хийгдсэн анхны эмпирик судалгаа гэдгээрээ
онцлог юм. |
en_US |