СЭЗИС - Бүтээлийн сан

Гэр бүлийн бизнесийн удирдлагын шилжилтийн сорилт болон боломж

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Хүрэлбаатар, Ундармаа
dc.contributor.author Булган, Хулан
dc.date.accessioned 2025-06-24T06:53:57Z
dc.date.available 2025-06-24T06:53:57Z
dc.date.issued 2025-06-24
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4381
dc.description.abstract Аливаа улсын эдийн засгийн тогтвортой байдал, ажлын байр бий болгоход жижиг, дунд бизнесүүд, тэр дундаа гэр бүлийн бизнесүүд онцгой үүрэгтэй. Эдгээр бизнесийн урт хугацааны хөгжилд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь удирдлагын шилжилт буюу дараагийн үеийн удирдлагад хариуцлагыг амжилттай шилжүүлэх үйл явц юм. Олон улсын судалгаануудаас үзэхэд бизнесийн 70–80 хувь нь гэр бүлийн өмчтэй байдаг бөгөөд тэдний дийлэнх нь гурав дахь үеийн удирдлагад хүрэлгүй дампуурах эрсдэлтэй тулгардаг. Үүний шалтгаан нь ихэвчлэн залгамж халааг урьдчилан төлөвлөөгүй, шилжилтийн үйл явцыг системтэйгээр зохион байгуулаагүйтэй холбоотой байдаг (IFC, 2021). Монгол Улсад “бизнесийн залгамж халаа” гэх ойлголт харьцангуй шинэ боловч удирдлагын шилжилт бодитоор явагдаж буй компаниуд бий болж, энэ сэдвийг судлах, шаардлага илүү тодорхой болж байна. Энэхүү судалгааны зорилго нь гэр бүлийн бизнесүүдийн удирдлагын шилжилтийн явцад тулгарч буй гол сорилтууд болон боломжуудыг тодорхойлох, мөн шилжилтийг илүү үр дүнтэй, төлөвлөгөөтэй зохион байгуулахад чиглэсэн онолын үндэслэлтэй, практик суурьтай дүгнэлт гаргах явдал байв. Судалгаанд Монгол Улсад удирдлагын шилжилт хэрэгжсэн 8 гэр бүлийн бизнесийн бодит туршлага болон дотоод, гадаадын 4 экспертүүдийн асуумжийн үр дүнг нэгтгэн, олон улсын судалгаанууд (PwC, KPMG, GUESSS) болон холбогдох онолын баримтуудтай харьцуулан дүн шинжилгээ хийсэн. Энэхүү судалгаа нь гэр бүлийн бизнесүүд удирдлагын шилжилтээ илүү сайн төлөвлөх, тогтвортой хэрэгжүүлэхэд туслахуйц практик зөвлөмж, бодлогын бичиг баримт боловсруулахад чиглэсэн суурь судалгаа болох боломжтой юм. en_US
dc.title Гэр бүлийн бизнесийн удирдлагын шилжилтийн сорилт болон боломж en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах