СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкны барилгын салбарын зээлийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батбаатар, Мөнхзаяа
dc.contributor.author Энхтайван, Сумьяа
dc.date.accessioned 2016-06-04T05:59:06Z
dc.date.available 2016-06-04T05:59:06Z
dc.date.issued 2016-06-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/437
dc.description.abstract Арилжааны банкны нийт зээл 2015 оны эцсийн байдлаар 11.6 их наяд төгрөгт хүрч, 2014 оны мөн үеэс 6.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүний 85.5 хувийг хэвийн зээл, 7.3 хувийг хугацаа хэтэрсэн зээл, чанаргүй зээлийн хэмжээ 7.1 хувь буюу өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Арилжааны банкны системийн хэмжээгээр 2015 оны эцэст чанаргүй зээлийн хэмжээ 822.3 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 2014 оны мөн үеэс 198.4 тэрбум төгрөгөөр буюу нийт 31.8 хувиар өссөн байгаа нь арилжааны банкны зээлийн эрсдэлийн хэмжээ нэмэгдэж байгааг харуулж байна. Үүнээс барилгын салбарын хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2015 оны эцсийн байдлаар 144.7 тэрбум төгрөг ба өмнөх оноос 86 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, чанаргүй зээлийн хэмжээ 69.6 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оноос 5.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. 2015 оны эцсийн байдлаар барилгын салбарын хугацаа хэтэрсэн зээл нь салбарын нийт зээлийн 9.48 хувь байгаа нь өмнөх оноос 5.92 хувиар нэмэгдэж, чанаргүй зээлийн хэмжээ нь 4.6 хувьд хүрсэн нь өмнөх оноос 0.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2009 оны эдийн засгийн хямралын үед чанаргүй зээлийн дундаж хэмжээ нь 17 хувьд хүрч, барилгын салбарын чанаргүй зээлийн хэмжээ 30.1 хувьд хүрч байсан байна. 2014 оноос эдийн засгийн нөхцөл байдал муудаж байгаа бөгөөд энэ нь барилгын салбарын чанаргүй зээлд нөлөөлж, цаашид ч тус салбарын зээлийн чанар муудах төлөвтэй байна. Арилжааны банкны системийн хэмжээнд нийт олгосон зээлийг салбараар авч үзвэл хамгийн өндөр нь барилгын салбарт олгосон байгаа бөгөөд нийт зээлийн багцын 13 хувийг эзэлж байна. Эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд тогтворгүй байгаагаас барилгын салбарын хөрөнгө оруулалт муудах, үүнээс хамаарч барилгын ашиглалтанд орох хугацаа хойшлох, борлуулалтгүй болох зэргээс шалтгаалж арилжааны банкууд барилгын төслийн санхүүжилтын зээлийг зогсоох, хязгаарлах болсон. Мөн эдийн засгийн нөхцөл байдал хэвийн нөхцөлд ч барилгын төсөл хугацаандаа ашиглалтанд орохгүй, чанар байдал муудах зэрэг эрсдэлүүдээс болж тухайн төслийн борлуулалтанд сөрөг нөлөө үзүүлэх, үүнээс болж зээл эрсдэх нөхцөлүүд үүсдэг байна. Иймээс барилгын төслийн санхүүжилтын зээлдэгчээс хамаарсан эрсдэлийг судлахад энэхүү судалгааны зорилго оршино. en_US
dc.subject Арилжааны банк en_US
dc.subject зээлийн эрсдэл en_US
dc.subject барилгын салбар en_US
dc.subject барилгын төслийн санхүүжилт en_US
dc.subject объектив шалгуур en_US
dc.subject субъектив шалгуур en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject арилжааны банкны барилгын салбарын зээлийн эрсдлийн удирдлагыг сйжруулах зөвлөмж en_US
dc.title Арилжааны банкны барилгын салбарын зээлийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах