dc.description.abstract |
Дижитал бизнесийн хурдацтай хөгжил нь “Gig economy”-ийг бий болгосноор хүмүүст платформ ашиглан төсөл хайж, гүйцэтгэхэд хялбар болгож байна. Үүнийг ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэх нэг гарц хэмээн үзэх болсон. Учир нь “gig” ажилтан нь өөрийн мэдлэг, чадвар болон хөрөнгийг ашиглан платформоос төсөл авч, байнгын хөдөлмөрийн гэрээгүйгээр, зайнаас ажил гүйцэтгэх боломжтой ба энэ нь хил хязгаарын хамааралгүйгээр олон улсын төсөл, ажилд оролцох боломжийг бүрдүүлж өгч байна. Гэвч энэ боломж нь бизнесийн процессийн үр ашиггүй байдал, мэргэжлийн бус хандлага зэрэг эрсдэлийг дагуулж болох юм.
“Gig platform”-ийн олон үйл ажиллагаа эрхлэгчид бизнесийн процессоо тодорхой аргачлал, төлөвлөгөөний дагуу бус, зөн мэдрэмжээр удирдаж байгаа нь тэдний өсөлт, хөгжлийг урьдчилан таамаглах боломжгүй болгож байна. Иймд энэхүү судалгаагаар Монгол дах “Gig economy”-д харъяалагдах “Gig platform” болох Юбикаб ХХК-ийн бизнес төслийн төлөвшлийн түвшинг тодорхойлохыг зорьсон.
Түвшинг тодорхойлохдоо Индонезийн их сургуулийн Компьютерийн шинжлэх ухааны факультетийн Arfive Gandhi, Eko Kuswardono Budiardjo, Yudho Giri Sucahyo нарын 2019 онд боловсруулсан “Initial maturity model gig economy based platform” загварыг ашигласан. Тус загвар нь бизнесийн төлөвшлийн түвшинг шаталсан тогтолцоот 5 түвшингийн аль түвшинд байгааг тодорхойлдог ба түвшин ахих тусам төлөвшил сайн байгааг илтгэдэг. Төлөвшлийн түвшинг тодорхойлохдоо “Gig platform”-ийн экосистемийн оролцогч талуудад нөлөөлөгч хүчин зүйлсүүдийг тодорхойлж түүнийгээ загварт шалгуур үзүүлэлт болгон ашигладаг.
Тус шалгуур үзүүлэлтэд нийт 25-н нөлөөлөгч хүчин зүйл байдаг. Үүнд хэрэглэгчийн (client) – 11, “gig” ажилтаны (gig worker) – 6, төслийн амжилтын (project succes) – 8 хүчин зүйлийг хамааруулан авч үздэг. Энэхүү төлөвшлийн загварыг хэрэгжүүлж, үнэлэхдээ нөлөөлөгч хүчин зүйл бүр тухайн түвшинд хэрхэн биелсэн эсэхийг шалгах замаар үнэлнэ. Үнэлгээ нь 2-р түвшнээс эхэлнэ, учир нь 1-р түвшин бол хамгийн доод, суурь түвшин юм.
Ийнхүү Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй “Gig” платформын томоохон төлөөлөл болох Юбикаб Холдинг ХХК-ийн UBCab платформын өнөөгийн төлөвшил 4-р түвшин дээр байна гэсэн дүгнэлт гарлаа. |
en_US |