СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкуудын өрсөлдөөнийг тоглоомын онол ашиглан судлах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэрэндорж, Батсүх
dc.contributor.author Булганчулуун, Цэрэнпунцаг
dc.date.accessioned 2025-06-24T03:11:50Z
dc.date.available 2025-06-24T03:11:50Z
dc.date.issued 2025-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4377
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын арилжааны банкнуудын өрсөлдөөний нөхцөл байдал, хэлбэр, зээлийн хүү тогтоолтод Monti-Klein -ийн банкны өрсөлдөөний загвар болон тоглоомын онолын хэрэглээг ашиглан дүн шинжилгээ хийсэн болно. Судалгаанд Нэшийн тэнцвэрт загвар тоглоомын онолын хүрээнд банкнуудын шийдвэр гаргалтыг загварчилсан бөгөөд регрессийн шинжилгээгээр банкны нийт зээлийн үлдэгдлийн хэмжээг өөрийн болон өрсөлдөгч банкны зээлийн хүү ямар нөлөө үзүүлдгийг ашиглан тоглоомын онолын хожлын матрицыг байгуулсан. Шинжилгээний үр дүнд дараах гол дүгнэлтүүд гарсан: • Зээлийн хүүгийн тогтмол урт хугацааны өндөр байдал нь банкнуудын хоорондын өрсөлдөөн сул, зах зээлийн төвлөрөл өндөр байгаатай холбоотой. • Херфиндал-Хиршманы индекс (HHI) ийн тооцооллоор Монголын банкны салбар нь “дунд зэрэг төвлөрөлтэй” буюу олигопол зах зээлийн бүтэцтэй байна. • Монголын арилжааны банкнууд нь ижил хөгжиж буй эдийн засагтай төдийгүй жижиг нээлттэй эдийн засагтай улс орнуудтай харьцуулсан. • Банкны салбарын нийт зээлийн үлдэгдэлд зээлийн хүү нь сөрөг хамааралтай байна. Мөн банкнуудыг том болон жижиг 2 хэсэгт хуваан тухайн банкны зээлийн хэмжээ нь өөрийн зээлийн хүүгээс сөрөг, бусад банкны зээлийн хүүгээс эерэг хамааралтай болохыг тодорхойлсон. • Арилжааны банкнуудын том оролцогчид нь нэгдмэл стратеги баримталж, зээлийн хүүг бууруулах бус харин ижил өндөр түвшинд хадгалах сонирхол нь тоглоомын онолын хувьд давамгай стратеги болж байгаа бөгөөд банкны салбарт Нэшийн тэнцвэр тогтож байна. Судалгаанаас үзэхэд Монголын банкны салбарт бодит өрсөлдөөн хангалтгүй байгаа нь иргэд болон ААН байгууллагуудын зээл авах өртгийг нэмэгдүүлж буйг илтгэж байна. Иймд бодлогын түвшинд өрсөлдөөнийг дэмжих, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, банк хоорондын хуйвалдааны эсрэг зохицуулалт боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. en_US
dc.subject Банкны өрсөлдөөн en_US
dc.subject Зээлийн хүү en_US
dc.subject Хадгаламжийн хүү en_US
dc.subject Хүүгийн зөрүү en_US
dc.subject Зээлийн хэмжээ en_US
dc.subject Өрсөлдөөний загвар en_US
dc.subject Том банк en_US
dc.subject Арилжааны банк en_US
dc.subject Тоглоомын онол en_US
dc.subject Жижиг банк en_US
dc.title Арилжааны банкуудын өрсөлдөөнийг тоглоомын онол ашиглан судлах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах