СЭЗИС - Бүтээлийн сан

Улсын төсвийн боловсролын салбарт зарцуулах зардлын эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Даваа, Өнөржаргал
dc.contributor.author Энхбаатар, Соронзонболд
dc.date.accessioned 2025-06-24T03:11:38Z
dc.date.available 2025-06-24T03:11:38Z
dc.date.issued 2025-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4376
dc.description.abstract Улс орнууд нэг хүнд ногдох ДНБ буюу дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр эдийн засгийн өсөлтөө хэмждэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал биет капиталын хуримтлал ихтэй орнууд өндөр бүтээмжтэйгээр түргэн шуурхай үйлдвэрлэлээ явуулдаг. Мөн ажиллах хүчний оролцоо, гадаад худалдааны нээлттэй байдал, институцийн чанарын сайн байдал зэрэг нь өндөр өсөлттэй эдийн засагтай байхад чухал нөлөө үзүүлдэг. Гэвч тухайн улс орны ДНБ-г урт хугацаанд тогтвортой өсөлттэй байлгах зүйлс бол улс орны суурь асуудал буюу боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжил зэрэг үзүүлэлтүүд юм. Тиймээс улс орнууд ард иргэдээ эрүүл, боловсролтой байлгахад төсвийн зардлаа хэр их зарцуулж байгааг судлах нь чухал ач холбогдолтой юм. Дараах судалгаагаар 1990 оноос өмнө социалист дэглэмтэй байсан зүүн европын улс орнуудыг одоогийн байдлаар европын холбоонд элсээгүй 11 улс болон европын холбоонд элссэн 11 улсаар ангилж харьцуулан судалсан болно. Судалгааны үр дүнгээс харахад европын холбоонд элсээгүй 11 улсын хувьд боловсролын зардал заавал хугацааны хожимдолтой буюу боловсролын нөлөө хожуу илэрдэг гэсэн үр дүн гарсан бол европын холбоонд элссэн хөгжингүй улсуудын хувьд хугацааны хожимдолгүй болон хугацааны 1 хожимдолтой үед боловсролын зардлын нөлөө их байна. en_US
dc.subject Боловсролын зардал, дотоодын нийт бүтээгдэхүүн панел регресс, гадаад худалдааны нээлттэй байдал, биет капиталын хуримтлал, эдийн засгийн өсөлт en_US
dc.title Улсын төсвийн боловсролын салбарт зарцуулах зардлын эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөө en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Бямбасүрэн, Лхагважаргал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах