Хураангуй:
Монгол Улсын тээвэр, логистикийн үйл ажиллагаанд нөлөөлж буй эрсдэлүүдийг тодорхойлж, үнэлж дүгнэн, тэдгээрээс урьдчилан сэргийлэх оновчтой арга замыг гаргаж, санал зөвлөмж боловсруулсан. Судалгааны хүрээнд олон улсын өнөөгийн байдал, туршлага, онолын суурь ойлголт, дотоодын нөхцөл байдалд тулгуурлан, PESTLE, SWOT-TOWS зэрэг шинжилгээний аргачлалуудыг ашиглан орчны шинжилгээ хийсэн. Түүнчлэн тээвэр, логистикийн үйл ажиллагаанд нөлөөлж буй гол эрсдэлүүдийг FMEA аргачлалаар үнэлж, эрсдэлүүдийг эрэмблэх замаар бодит нөхцөл байдалд тулгуурласан дүгнэлт гаргахыг зорьсон.
Судалгаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй тээвэр зуучлал, ачаа тээврийн байгууллагуудаас түүвэр сонголтын аргаар санал асуулга, ярилцлага, баримт бичгийн шинжилгээний аргыг ашиглан мэдээлэл цуглуулсан. Үр дүнд нь үйл ажиллагаанд нийтлэг тохиолддог гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтын эрсдэл, дэд бүтцийн сул хөгжил зэрэг гол эрсдэлүүдийг тодорхойлж, эдгээрээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга замуудыг санал болгов.
Судалгааны үр дүнд тээвэр, логистикийн эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга замыг саналж болгох, улмаар үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, салбарын тогтвортой хөгжлийг хангахад практик ач холбогдолтой.