СЭЗИС - Бүтээлийн сан

Мега төслийн төлөвлөлтийн үе шатны санхүүжилтын оновчтой хувилбаруудыг боловсруулах (Монголын төмөр зам төслийн жишээн дээр )

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бямбадаш, Мөнхбаяр
dc.contributor.author Буд, Ганбат
dc.date.accessioned 2016-06-04T05:56:29Z
dc.date.available 2016-06-04T05:56:29Z
dc.date.issued 2016-06-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/436
dc.description.abstract ТОВЧ ХУРААНГУЙ Энэхүү судалгааны ажилд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Шинэ төмөр зам” төслийн жишээн дээр анализ хийж, төслийн санхүүжилт, тэр дундаа төлөвлөлтийн үе шатны санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх талаар судлан, санал зөвлөмж боловсрууллаа. “Мега” төслийн ангилал, үе шатууд, бүтэц, гол оролцогч талууд, болон нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар дэлгэрэнгүй судалсан ба эдгээрт үндэслэж “Шинэ төмөр зам” төслийн төлөвлөлтийн үе шатанд эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, оновчтой хувилбар гарган, хэрэгжүүлэх талаар дүн шинжилгээ хийсэн болно. “Шинэ төмөр зам” төсөл нь чиглэл, чиглэл тус тусдаа хэрэгжиж байгаа ба жишээ нь Ухаа худаг – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын үе шат явагдаж байхад, Тавантолгой – Сайншанд – Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар төслийн санхүүжилт зогссонтой холбоотойгоор “Шинэ төмөр зам” төсөл түр зогсоод байгаа ба Тавантолгой – Сайншанд – Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын суурь судалгаа хийх, ТЭЗҮ-ийг боловсруулахтай холбоотой санхүүжилтийг олох хэрэгцээ, шаардлага үүсээд байна. Төслийг санхүүжүүлэхийн тулд нэн түрүүнд төслийн гол оролцогч талуудыг тодорхойлон, төсөл санаачлагч талуудыг нэмэгдүүлэн Ухаахудаг – Таван толгой – Сайншанд – Хөөт, Эрээнцав – Хөөт – Бичигтийн чиглэлийн төмөр замын V бүтээн байгуулалттай холбоотойгоор шинэ төсөл эзэмшигч компани байгуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл тухайн чиглэлийн төмөр замын төлөвлөлтийн үе шатанд шаардлагатай байгаа санхүүжилтийг ТХХТ-ээр бий болгох нь зүйтэй. Ингэснээр төсөлд оролцогч талуудын тоог нэмэх, эрсдлийг бууруулах, санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх гэх мэт олон давуу талуудтай юм. Санхүүжилтийн оновчтой хувилбар нь хөрөнгө оруулалтын санхүүжилт буюу Төр хувийн хэвшлийн түншлэл байхаар байна. Санхүүжилтийн хөшүүрэг ашиглан санхүүгийн инженерчлэлийн аргыг идэвхжүүлэхийн тулд хувийн санхүүжилт хийх боломжийг бүрдүүлэх. Зээлийн баталгаа гаргаснаар олон улсын чанартай дэд бүтцийг хувийн хөрөнгө оруулагчдын санхүүжилт авах боломжтой болно. Мөн байгаль орчинд ээлтэй төсөлд ач холбогдлыг нь таниулан санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор тухайн чиглэлийн дэлхийн хэмжээний сангуудаас тэтгэмж авах. Ази Европын сүлжээний төмөр замын төсөл хэрэгжүүлэгчийг дэмжин салбарт төвлөрсөн тэтгэмжийн санг бүс нутгын улсуудтай хамтран бий болгох,ТХХТ-ийн загварыг ашиглах боломжтой болоход дээрх тэтгэмжтэй хамт Үндэсний санхүүжилт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хослолыг санал болгох. Төмөр замын чиглэл тус бүр болон эдийн засгийн бүс нутгын хөгжил, хөрөнгө оруулагчын онцлог байдал, харилцагч улс орны бодлого тэдгээрийн нөлөөлөх байдалтай уялдуулан татварын таатай орчинг бүрдүүлэх нь зүйтэй. en_US
dc.subject Төслийн санхүүжилт en_US
dc.subject мега төсөл en_US
dc.subject санхүүжилт en_US
dc.subject мега төслийн гурвалжин en_US
dc.subject оюутолгой төсөл en_US
dc.subject тавантолгой төсөл en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject болд төмөр ерөө голын төмөр зам en_US
dc.subject эрдэнэт овоотын төмөр зам en_US
dc.title Мега төслийн төлөвлөлтийн үе шатны санхүүжилтын оновчтой хувилбаруудыг боловсруулах (Монголын төмөр зам төслийн жишээн дээр ) en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Ариунболд, Батболд


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах