Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсад хадгаламж, зээлийн хоршооны (ХЗХ) эрх
зүйн зохицуулалтын түүхэн хөгжлийг олон улсын сайн туршлагатай харьцуулан судалж,
одоо мөрдөгдөж буй 2011 оны “Хадгаламж, зээлийн хоршооны тухай” хууль олон улсын
зарчмуудтай хэр зэрэг нийцэж байгааг тодорхойлоход чиглэсэн. Судалгаанд логик анализ,
харьцуулалтын болон дүн шинжилгээний аргуудыг ашиглан ХЗХ-ны хууль тогтоомж,
шүүхийн практик, олон улсын загваруудыг харьцуулан үнэлсэн. Үр дүнд нь Монголын
хуульд тусгагдсан зарим зарчим олон улсын жишигтэй нийцэж байгаа боловч нийгмийн
хариуцлага, санхүүгийн боловсрол, дэлхийн хэмжээний хамтын ажиллагаа зэрэг зарим
зарчим дутуу тусгагдсан, мөн хэрэгжилтийн түвшинд хяналт, тогтолцооны сул талууд
байгааг тогтоосон. Судалгааны үндсэн зорилго нь эрх зүйн орчныг сайжруулах,
гишүүдийн эрх ашгийг хамгаалсан, тогтвортой, хариуцлагатай ХЗХ-ийн тогтолцоог
төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах явдал байв.