СЭЗИС - Бүтээлийн сан

БОНЗ-ын зэрэглэл тогтоох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батбаатар, Мөнхзаяа
dc.contributor.author Рагчаабазар, Отгонсувд
dc.contributor.author Самбасүндэв, Баярцэцэг
dc.date.accessioned 2025-06-20T05:42:27Z
dc.date.available 2025-06-20T05:42:27Z
dc.date.issued 2025-09-10
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4326
dc.description.abstract Дэлхий дахинаа тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн тэгш бус байдал зэрэг асуудлууд бизнесийн орчныг өөрчлөхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад БОНЗ-ын үнэлгээ улам бүр чухал болж байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн БОНЗ-ын үнэлгээний арга зүйг харьцуулан судалж, эдгээр компаниуд цаашид БОНЗ-ын үйл ажиллагаагаа сайжруулахад чиглэсэн санал зөвлөмжийг боловсруулахыг зорьсон. Судалгаанд MSCI болон Sustainalytics гэсэн үнэлгээний хоёр томоохон агентлагийн арга зүйг сонгон авч, тэдгээрийн шалгуур үзүүлэлт, үнэлгээний хүрээ, аргачлалын онцлогийг Монголын бизнесийн орчинд тохируулан буулгаж зэрэглэл тогтоох загвар боловсруулав. Улмаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй таван өөр салбарын таван компанийн БОНЗ-ын гүйцэтгэлийг дээрх хоёр аргачлалаар үнэлж, зэрэглэл тогтоож эмпирик шинжилгээ хийлээ. Судалгаанд хүнсний үйлдвэрлэлийн АПУ ХК, банк санхүүгийн ХААН Банк, даатгалын Ард Даатгал ХК, худалдаа үйлчилгээний Премиум Нексус ХК, харилцаа холбооны Юнител ХХК-ууд хамрагдсан бөгөөд тус бүрийн салбарын онцлогт нийцүүлсэн шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд БОНЗ-ын гүйцэтгэлийг онооны матриц ашиглан үнэлсэн. Үнэлгээний явцад компаниудын мэдээллийн ил тод байдал, бодлогын хэрэгжилт, стратегийн уялдаа холбоо зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэн. Судалгааны үр дүнгээс харахад ХААН Банк болон Юнител ХХК нь БОНЗ-ын удирдлагыг стратегийн түвшинд хэрэгжүүлж, тогтвортой өндөр гүйцэтгэл үзүүлж буйг харуулсан бол АПУ ХК, Ард Даатгал ХК, Премиум Нексус ХК-ийн хувьд зарим чиглэлд ахицтай байгаа ч байгаль орчин болон нийгмийн баганын гүйцэтгэлд сайжруулалт хийх шаардлага байгааг тогтоосон. Мөн тайлагналын стандарт, ил тод байдлын тогтолцоо дутмаг байдал нь үнэлгээний бодит гүйцэтгэлийг бүрэн тусгах боломжийг хязгаарлаж байгааг илрүүлэв. Уг судалгаанаас дүгнэхэд БОНЗ-ын олон улсын тэргүүн туршлагад суурилсан, ил тод, хэрэглээний хувьд оновчтой зэрэглэл тогтоох аргачлалаар компаниудыг үнэлэх нь байгууллагуудын цаашдын БОНЗ-ын үйл ажиллагааны төлөвлөлт, сайжруулалт, компанийн засаглал, хариуцлагатай бизнес, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр болохыг харуулж байна. en_US
dc.subject БОНЗ, зэрэглэл тогтоох аргачлал, тогтвортой хөгжил, MSCI, Sustainalytics, хариуцлагатай хөрөнгө оруулалт, үнэлгээний шалгуур en_US
dc.title БОНЗ-ын зэрэглэл тогтоох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Ганзаяа, Мишээл


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах