СЭЗИС - Бүтээлийн сан

Эрүүгийн эрх зүй дэх эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ ба хүний эрх

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Болдбаатар, Дэлгэрмаа
dc.contributor.author Баасансүрэн, Бишээмайдар
dc.date.accessioned 2025-06-20T05:08:42Z
dc.date.available 2025-06-20T05:08:42Z
dc.date.issued 2025-06-20
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4309
dc.description.abstract Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны салшгүй нэгэн хэсэг болоод буй эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагаа нь дэлхийн улс орнуудын эрүүгийн эрх зүйн салбарт томоохон байр суурь эзэлдэг бөгөөд тус салбар эрх зүйд ахиц дэвшил болж олон улсын эрүүгийн эрх зүйн хэв шинж бүхий эрх зүйн тогтолцоог бий болгоход томоохон нөлөө үзүүлж байна. Манай улсын хувьд одоогоор нийт 17-н улстай эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг байгуулаад байгаа бөгөөд энэхүү гэрээгээр ихэвчлэн улс орнууд хүнээс нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг авах, мэдээлэл баримт бичиг, эд зүйлийн нотлох баримт болон хэргийн материалын баталгаажуулсан хуулбарыг гаргаж өгөх, хүн эсхүл эд зүйлийг танин тогтоох, тэдгээрийн байршлыг тогтоох, нэгжлэг хийх эд зүйл хураан авах ажиллагаа хийх, хоригдож буй этгээд эсхүл өөр бусад этгээдийг мэдүүлэг өгүүлэхээр, эсхүл хэрэг хянан шалгах ажиллагаанд туслуулахаар ирүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг эрэн хайх, битүүмжлэх, хураан авах болон шилжүүлэхтэй холбогдуулан дэмжлэг үзүүлэх, хүсэлт хүлээн авагч талын хуулиар хориглоогүй бөгөөд байгуулсан гэрээний зүйлд нийцэх эрх зүйн бүхий л туслалцааг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, үүнтэй холбоотой асуудлыг зохицуулдаг. Мөн энэхүү гэрээ нь хүн бүр өөрийн иргэний харьяалал, оршин сууж байгаа газраас үл шалтгаалан хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх гол зарчимд тулгуурлан батлагддаг. Энэхүү судалгааны ажлыг түүхчилсэн арга, баримт бичиг судалгааны арга, ярилцлагын арга, харьцуулалтын арга зүйг ашиглан хийж гүйцэтгэсэн болно. en_US
dc.subject Эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ, олон улсын гэрээ, хүний эрх en_US
dc.title Эрүүгийн эрх зүй дэх эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ ба хүний эрх en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Жамъянсүрэн, Хулан


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах