СЭЗИС - Бүтээлийн сан

Мэдээллийн технологийн төслийн амжилтанд байгууллагын удирдлагын манлайлал нөлөөлөх нь /Арилжааны банкнуудын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Найманжин, Эрдэнэтуяа
dc.date.accessioned 2016-06-04T05:23:05Z
dc.date.available 2016-06-04T05:23:05Z
dc.date.issued 2016-06-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/428
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь байгууллагын МТ-ийн төслүүд амжилттай хэрэгжихэд нөлөөлдөг хүчин зүйлсийг судлан, тухайн төсөлд оролцож буй компаний гүйцэтгэх болон шийдвэр гаргах түвшний удирдлагын манлайлах ур чадвар нөлөөлдөг эсэхийг Арилжааны банкуудын жишээн дээр судлахад чиглэгдсэн бөгөөд банкуудын удирдлагуудын ӨЭМ, ГЭМ-ын арга барилыг ОХЗМА-р үнэлэх арга зүйг судлахад оршино. Хамгийн түгээмэл бөгөөд өргөн хэрэглэгддэг шалгарсан арга болох ОХЗМА-ыг монголын хөрсөнд буулган банкуудын дундаас дээш түвшний удирдлагуудаас асуулгын аргаар авч, үр дүнг SPSS програм дээр нэгтгэн боловсруулж, мөн SPSS програм дээрээ шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад банкны салбарын удирдлагуудад ӨЭМ, ГЭМ-ын хандлагууд байдаг ба ГЭМ-ын хандлага ӨЭМ-ын хандлагаас өндөр байна. ӨЭМ-ын тухай ойлголт нь харьцангуй шинэ ойлголт болохыг орхигдсон утгуудын шинжилгээнээс харж болно. Салбарын 2014 оны амжилттай хэрэгжсэн МТ-ийн төслүүдийн судалгаа нь банкуудын удирдлагуудад ӨЭМ болон ГЭМ байдаг гэсэн таамаглалыг улам бататгаж байна. Жишээ нь: Голомт банкны удирдлагууд ӨЭМ болон ГЭМ-ын хувьд бусдаас өндөр байна. Энэ нь Голомт банк 2014 онд дэлхийд мэдээллийн технологиор тэргүүлэгч Инфосис компанийн “Finacle” үндсэн бүртгэлийн системийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэнтэй холбоотой гэж үзэж болох юм. МТ-ийн төслийн амжилтанд нөлөөлдөг топ хүчин зүйлд удирдлагын манлайлал тэр тундаа ӨЭМ, ГЭМ нөлөөлдөг учраас аливаа байгууллага томоохон МТ-ийн төсөл хэрэгжүүлэхдээ төслийн удирдлагын арга зүйг сайтар анхаарах хэрэгтэй ба ялангуяа төслийн багийн шийдвэрлэх түвшний бүхий л удирдлагын манлайллын ур чадварыг үнэлж, хандлагыг тодорхойлох зайлшгүй чухал гэдэг шаардлага урган гарч байна. Энэ хэрэгцээ шаардлагыг хангах шинжлэх ухааны үндэслэлтэй онол, арга зүй, аргачлал, баталгааг энэхүү судалгаанаас олж авах боломжийг олгож байна. en_US
dc.subject IT project leadership-МТ-ийн төслийн манлайлал en_US
dc.subject Critical success factors-Амжилтын хүчин зүйлс en_US
dc.subject Technical leadership-техникийн манлайлал en_US
dc.subject Transformational leadership-Өөрчлөлтийг эрхэмлэх манлайлал en_US
dc.subject Transactional leadership-Гүйцэтгэлийг эрхэмлэх манлайлал en_US
dc.subject Multifactor leadership questionnaire-Олон хүчин зүйлт манлайллын асуулга en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject мэдээллийн технологи en_US
dc.title Мэдээллийн технологийн төслийн амжилтанд байгууллагын удирдлагын манлайлал нөлөөлөх нь /Арилжааны банкнуудын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах