Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь байгууллагын МТ-ийн төслүүд амжилттай хэрэгжихэд нөлөөлдөг хүчин зүйлсийг судлан, тухайн төсөлд оролцож буй компаний гүйцэтгэх болон шийдвэр гаргах түвшний удирдлагын манлайлах ур чадвар нөлөөлдөг эсэхийг Арилжааны банкуудын жишээн дээр судлахад чиглэгдсэн бөгөөд банкуудын удирдлагуудын ӨЭМ, ГЭМ-ын арга барилыг ОХЗМА-р үнэлэх арга зүйг судлахад оршино. Хамгийн түгээмэл бөгөөд өргөн хэрэглэгддэг шалгарсан арга болох ОХЗМА-ыг монголын хөрсөнд буулган банкуудын дундаас дээш түвшний удирдлагуудаас асуулгын аргаар авч, үр дүнг SPSS програм дээр нэгтгэн боловсруулж, мөн SPSS програм дээрээ шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад банкны салбарын удирдлагуудад ӨЭМ, ГЭМ-ын хандлагууд байдаг ба ГЭМ-ын хандлага ӨЭМ-ын хандлагаас өндөр байна. ӨЭМ-ын тухай ойлголт нь харьцангуй шинэ ойлголт болохыг орхигдсон утгуудын шинжилгээнээс харж болно. Салбарын 2014 оны амжилттай хэрэгжсэн МТ-ийн төслүүдийн судалгаа нь банкуудын удирдлагуудад ӨЭМ болон ГЭМ байдаг гэсэн таамаглалыг улам бататгаж байна. Жишээ нь: Голомт банкны удирдлагууд ӨЭМ болон ГЭМ-ын хувьд бусдаас өндөр байна. Энэ нь Голомт банк 2014 онд дэлхийд мэдээллийн технологиор тэргүүлэгч Инфосис компанийн “Finacle” үндсэн бүртгэлийн системийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэнтэй холбоотой гэж үзэж болох юм. МТ-ийн төслийн амжилтанд нөлөөлдөг топ хүчин зүйлд удирдлагын манлайлал тэр тундаа ӨЭМ, ГЭМ нөлөөлдөг учраас аливаа байгууллага томоохон МТ-ийн төсөл хэрэгжүүлэхдээ төслийн удирдлагын арга зүйг сайтар анхаарах хэрэгтэй ба ялангуяа төслийн багийн шийдвэрлэх түвшний бүхий л удирдлагын манлайллын ур чадварыг үнэлж, хандлагыг тодорхойлох зайлшгүй чухал гэдэг шаардлага урган гарч байна. Энэ хэрэгцээ шаардлагыг хангах шинжлэх ухааны үндэслэлтэй онол, арга зүй, аргачлал, баталгааг энэхүү судалгаанаас олж авах боломжийг олгож байна.