dc.description.abstract |
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гишүүдийг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг. Хэдий тийм боловч энэхүү хуульд гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн эрх, үүргийг дэлгэрэнгүй зохицуулсан ч эд хөрөнгийн бус амины эрх, үүргийг ерөнхий байдлаар дурдсан нь хууль зүйн хувьд сул орон зайг бий болгож байна.
Эд хөрөнгийн бус амины эрх, үүрэг нь хүний нэр төр, эрүүл мэнд, итгэлцэл, хайр хүндлэл зэрэг харилцаанд хамаарах тул түүний зөрчил нь гэр бүлийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлж, цаашлаад гэр бүл цуцлах гол шалтгаан болдог. Иймд судалгааны ажлаар Япон, ОХУ, ХБНГУ зэрэг орнуудын холбогдох хууль тогтоомжийг харьцуулан судалж, эдгээр орнуудын туршлагыг үндэслэн Монгол Улсад гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн бус амины эрх, үүргийг илүү нарийвчлан, үр нөлөөтэй зохицуулах эрх зүйн боломж, шаардлагыг тодорхойлохыг зорилоо. Судалгааны дүнд Монголын эрх зүйн орчинд энэ чиглэлийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай бөгөөд олон улсын туршлагыг үндэслэн хууль зүйн шинэчлэл хийх боломжтой гэж дүгнэлээ. |
en_US |