dc.description.abstract |
Энэхүү судалгааны зорилго нь Монголын үнэртэй усны зах зээлд хэрэглэгчдийн амьдралын хэв маяг (AIO), үнэт зүйлс (LOV) нь худалдан авах зан төлөвт хэрхэн нөлөөлж байгааг судалж, судалгааны үр дүнд сошиал медиа төлөвлөгөө боловсруулахад оршсон. Судалгаанд нийт 409 үнэртэй ус хэрэглэгч оролцсон бөгөөд SPSS программ ашиглан найдвартай байдал, хүчин зүйлийн шинжилгээ, кластер шинжилгээ болон ANOVA, корреляци зэрэг статистикийн аргуудыг ашиглав. Үйл ажиллагаа, сонирхол, үзэл бодлын дагуу хэв маягийн сегментүүдийг тодорхойлж, үнэт зүйлс болон худалдан авах зан төлөвийн ялгааг гаргаж ирсэн. Үр дүнд нь үнэр, тогтоц, брэндийн имиж зэрэг хүчин зүйлс хэрэглэгчийн сонголтод хэрхэн нөлөөлдөг болохыг гаргаж ирэн, “Arabian Emirates Nomad Perfume Mongolia” брэндийн зорилтот хэрэглэгчид болон сошиал медиа маркетингийн оновчтой стратегийг боловсруулсан. |
en_US |