dc.description.abstract |
Энэхүү дипломын ажил нь Монгол Улсын орон нутгийн төсвийн эрх зүйн
зохицуулалтын хэрэгжилт, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, хуулийн
зохицуулалт, бодит байдал хоёрын зөрүүг тодорхойлоход чиглэгдсэн болно. Судалгаагаар
төсвийн эрх зүйн орчин тодорхой хууль тогтоомжид тулгуурлан бүрдсэн ч орон нутгийн
төсвийн бие даасан байдал сул, төвлөрсөн шийдвэр давамгайлсан байдал хэвээр байгааг
тогтоов. Аймгуудын төсвийн орлого, санхүүгийн чадавх, өрсөлдөх чадварын ялгаа их
байгаагаас тэгш бус хөгжлийг үүсгэж байна. Улсын төсвөөс олгож буй санхүүгийн
дэмжлэг, орлогын шилжүүлэг нь тодорхой шалгуургүй, зарим тохиолдолд эдийн засгийн
үр ашиг, нийгмийн ач холбогдолд тулгуурлаагүй байдал ажиглагдав. Иргэдийн оролцоо
хангалтгүй, төсвийн ил тод байдал орон нутагт харилцан адилгүй байна. Судалгаанд
үндэслэн орон нутгийн төсвийн төлөвлөлтийг бодит хэрэгцээнд суурилуулах, орлогын
эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг санал, зөвлөмж
боловсруулав. |
en_US |