Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь манай улсын эдийн засаг болон экспортын дийлэнх хувийг эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалахтай холбоотойгоор батлагдсан уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хувийн хэвшлийн оролцоог зохицуулсан хуулийн заалт, уг хуулийн дагуу хэрэгжүүлж буй санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс баталсан холбогдох дүрэм журамд заасан биржийн арилжаанд оролцож буй хувийн хэвшлийн хуулийн этгээдүүдийн оролцоо, тэдгээрийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг шинжлэн тогтоох зорилготой.
Хууль болон холбогдох дүрэм журмыг олон улсын бусад орнуудын зохицуулалт болон жишиг биржүүдтэй харьцуулах явцад Монгол улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд хувийн хэвшлийн оролцоо дутмаг байгаа ба хуульд өгүүлбэр зүйн төөрөгдөл үүсэгсэн, хувийн бирж байгуулах оролцоог хязгаарласан, диллерын зохицуулалтгүй, дотоодын үйлдвэрүүдийн эрх ашгийг хөндсөн асуудлууд тулгарсан ба бусад улс орны зохицуулалттай харьцуулсан .