dc.description.abstract |
Энэхүү дипломын ажлаар Монгол Улсад хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрх зүйн орчныг ХДХВ, ДОХ, сүрьеэ өвчний хүрээнд судлан, дээрх өвчтэй иргэдийн тусламж үйлчилгээ авах эрх хэрхэн хэрэгжиж буйг хууль зүйн үүднээс шинжилсэн болно. Судалгаанд Монгол Улсын үндсэн хууль, холбогдох хуулиуд, олон улсын гэрээ, конвенц, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг шинжлэн дүгнэж, ялгаварлан гадуурхалт, нийгмийн гутаан доромжлол зэрэг хүний эрхийн зөрчлийг бодит тохиолдлоор илрүүлэв.
Хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, ХДХВ/ДОХ сүрьеэтэй өвчтөнүүдийн мэдээллийн нууцлалыг хангах, мэс засал хийхээс татгалзах тохиолдлууд гэх мэт асуудалд дүн шинжилгээ хийсэн болно. Мөн ХБНГУ, Австрали, улс орнуудын эрх зүйн зохицуулалтыг судалж Монгол Улсад хүний эрхийн хандлагыг эрүүл мэндийн бодлого, хууль тогтоомжид илүү тодорхой тусгаж, ялгаварлан гадуурхлыг таслан зогсоох эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатайг тодорхойлсон. |
en_US |