СЭЗИС - Бүтээлийн сан

Эцэг эх байх эрхийг хязгаарлах, хасах хуулийн зохицуулалт, харьцуулсан судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Магсаржав, Цагаан
dc.date.accessioned 2025-06-13T09:16:33Z
dc.date.available 2025-06-13T09:16:33Z
dc.date.issued 2025-06-13
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4237
dc.description.abstract Эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид заасан арга хэмжээ юм. Энэхүү судалгааны ажлаар эцэг, эхийн эрхийг хязгаарлах, хасахтай холбоотой Монгол улсын хууль, эрх зүйн зохицуулалтыг онол, шүүхийн практикт тулгуурлан гүнзгийрүүлэн судалсан. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулиудад хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд хариуцлага тооцох, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, эцэг эхийн эрх, үүрэгтэй холбоотой харилцааг тодорхой зохицуулж өгсөн байдаг. Гэвч эцэг, эхийн эрхийг хязгаарлах болон хасахтай холбоотой заалтууд нь агуулгын хувьд хэт ерөнхий, нийтлэг шинжтэй байгаагаас үүдэн шүүхийн практикт эргэлзээтэй, ойлгомжгүй байдал үүсгэж холбогдох шүүхийн шийдвэрүүд өөр өөр гарч байгаа бөгөөд эцэг эх байх эрхийг хязгаарлах, эрхийг нь буцаан сэргээх шийдвэр цөөн, шууд эрх хасах тохиолдол түгээмэл байгаа юм Тиймээс энэхүү сэдвийн хүрээнд сүүлийн 5 жилийн хугацаанд гарсан эцэг эх байх эрхийг хязгаарлах, хасахтай холбоотой шүүхийн шийдвэр, статистик тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ХБНГУ, Япон, БНСУ-ын хууль эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалгаа хийсэн болно. en_US
dc.subject Эцэг эх байх эрх, Хүүхдийн эрх, Хүүхэд хамгаалал, Эрх хасах, Эрх хязгаарлах, Эцэг эхийн эрх үүрэг, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн зөрчил en_US
dc.title Эцэг эх байх эрхийг хязгаарлах, хасах хуулийн зохицуулалт, харьцуулсан судалгаа en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах