СЭЗИС - Бүтээлийн сан

Сурч боловсрох эрх ба үндэстний цөөнх, тэгш хүртээмжийн асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Болдбаатар, Дэлгэрмаа
dc.contributor.author Доржготов, Азжаргал
dc.date.accessioned 2025-06-13T08:20:55Z
dc.date.available 2025-06-13T08:20:55Z
dc.date.issued 2025-06-13
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4236
dc.description.abstract Сурч боловсрох эрх нь хүний үндсэн эрхийн нэг бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн баримт бичгүүдээр баталгаажсан байдаг. Үндэстний цөөнхийн хүүхдүүдийн хувьд энэ эрхийг тэгш хүртэхэд хэлний бэрхшээл, соёлын ялгаа, орон нутгийн алслагдсан байршил зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Монгол Улсын Үндсэн хуулийн 8.2-т “хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхтэй” гэж заасан нь үндэстний цөөнхийн боловсролын эрхийг хуулиар баталгаажуулсан. Гэвч бодит байдал дээр, ялангуяа Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Увс зэрэг аймгуудад казах, тува хүүхдүүдийн хувьд эх хэлээрээ боловсрол эзэмших, монгол хэлийг сайн сурах, чанартай боловсрол хүртэхэд хүндрэл тулгарсаар байна. Тухайлбал, эдгээр хүүхдүүдийн монгол хэлний мэдлэг сул байгаагаас элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд хүндрэл учирч, хүссэн сургуульдаа элсэн орох боломж хязгаарлагддаг. Мөн сурах бичгийн хангамж хангалтгүй, багшлах боловсон хүчний дутагдал, сургалтын орчны нөхцөл муу зэрэг асуудлууд бий. Түүнчлэн, казах, тува хүүхдүүдийн хувьд хэлний хичээлүүдийн ачаалал өндөр, сурах бичиг оройтож нийлүүлэгддэг зэрэг нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна. Монгол Улс олон улсын гэрээ, конвенцуудад нэгдэн орж, үндэстний цөөнхийн боловсролын эрхийг хангах үүрэг хүлээсэн. Гэвч эдгээр үүргийн хэрэгжилт хангалтгүй байгааг судалгаанууд харуулж байна. Иймд үндэстний цөөнхийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг бүрэн хангахын тулд арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. en_US
dc.subject Сурч боловсрох эрх, цөөнх, хэлний бэрхшээл, соёлын ялгаа en_US
dc.title Сурч боловсрох эрх ба үндэстний цөөнх, тэгш хүртээмжийн асуудал en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Батнасан, Мөнгөннахиа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах