СЭЗИС - Бүтээлийн сан

Иргэний эрх зүйн төлөөллийн зарим асуудал, харьцуулсан судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цогтбаяр, Даваасүрэн
dc.contributor.author Отгонбаяр, Мөрөн
dc.date.accessioned 2025-06-13T07:06:28Z
dc.date.available 2025-06-13T07:06:28Z
dc.date.issued 2025-06-13
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4234
dc.description.abstract Энэхүү дипломын ажил нь Монгол Улсын иргэний эрх зүйд хамаарах “төлөөллийн харилцаа”-ны онол, практикийн асуудлыг судалсан бөгөөд ялангуяа төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл буюу итгэмжлэлгүй төлөөлөллийн эрх зүйн үр дагаврыг онцлон авч үзсэн болно. Өнөөгийн нийгэмд иргэд болон хуулийн этгээдүүд нь цаг хугацаа, биеийн болон оюуны чадварын хязгаарлалт зэргээс шалтгаалан өөрийн нэрийн өмнөөс бусдад итгэмжлэл олгон хэлцэл байгуулах нөхцөл байдал өргөнөөр тохиолддог. Гэвч зарим тохиолдолд итгэмжлэлгүй этгээд тухайн хэлцлийг хийсэн, эсвэл төлөөлөх эрхтэй мэт итгүүлсэн нөхцөл байдал үүсэж, эрх зүйн маргаан үүсэх нь элбэг байна. Судалгааны зорилго нь төлөөлөх эрхгүй этгээдийн үйлдлийг Монгол Улсын Иргэний хуулиар хэрхэн зохицуулж байгааг тодорхойлох, энэ хүрээнд шүүхийн практикийн хэрэглээ болон түүний логик үндэслэлийг судлан дүгнэх явдал юм. Үүний хүрээнд герман эрх зүйн Duldungsvollmacht болон Anscheinsvollmacht хэмээх итгэл дээр суурилсан төлөөллийн онолуудыг судалж, Монголын нөхцөл байдалтай харьцуулан шинжилгээ хийсэн. Мөн төлөөллийн харилцааны үндсэн ойлголт, үүсэх үндэслэл, эрх хэмжээ болон төлөөллийн хэлбэрүүд, хэлцэл хийхэд тавигдах шаардлага, итгэмжлэлийн эрх зүйн мөн чанар зэрэг онолын асуудлуудыг нарийвчлан судалсан. Судалгааны үр дүнд Монголын эрх зүйн орчинд итгэмжлэлгүй төлөөллийн талаарх зохицуулалт дутмаг, шүүхийн практик туйлбаргүй байгаа нь тогтоогдсон. Иймд гуравдагч этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах, шүүхийн практикийг нэг мөр болгох, хууль зүйн тодорхойгүй байдлыг багасгах чиглэлээр зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд судалгааны төгсгөлд холбогдох санал, зөвлөмжийг дэвшүүлсэн болно. en_US
dc.subject Төлөөлөл, Итгэмжлэл, Гуравдагч этгээд, Итгэл хамгаалах зарчим, Төлөөлөгч  en_US
dc.title Иргэний эрх зүйн төлөөллийн зарим асуудал, харьцуулсан судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Батсүх, Хэрлэнчимэг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах