СЭЗИС - Бүтээлийн сан

Карбон кредитийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батнасан, Мөнгөннахиа
dc.contributor.author Түмэнтөр, Энх-Отгон
dc.date.accessioned 2025-06-10T08:59:41Z
dc.date.available 2025-06-10T08:59:41Z
dc.date.issued 2025-06-10
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4210
dc.description.abstract Карбон кредит гэх шинэ ойлголт дэлхий дахинд үүсээд 3 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэхүү ойлголт дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлийн сөрөг нөлөө болоод хүлэмжийн хийг бууруулахад шууд нөлөө үзүүлж чадах шинэ зах зээл юм. Дээрх уур амьсгалын өөрчлөлтөд хүлэмжийн хийн хамаарал харьцангуй өндөр байна. Нүүрстөрөгчийн зах зээлийн эхлэл болох Киотогийн протокол, 2015 оны Парисын хэлэлцээр нь CO2 ялгаруулалтын олон улсын зорилтуудыг тодорхойлсон олон улсын гэрээ юм. Киотогийн Протокол нь 1997 онд батлагдсан ба хүн төрөлхтний түүхэн дэх гарын үсгээ зурсан орнууд нь заавал биелүүлэн мөрдөх хууль зүйн цорын ганц экологийн баримт юм. Киотогийн протоколын гол зарчим бол үйлдвэржсэн орнууд CO2 ялгаруулалтыг бууруулах шаардлага байсан. Киотогийн протокол нь улс орнуудыг хүлэмжийн хийн хэмжээгээ бууруулах үүрэг хүлээлгэсэн байдаг. Иймд дэлхийн дулаарлын шалтгаан нь нийгмийн цаашлаад дэд бүтцийн бүх салбараас ялгарч буй хүлэмжийн хийнээс шууд хамааралтай байх тул олон улсад карбон кредитжүүлсэн төслүүдийг хэрэгжүүлэх замаар хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудын нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах төсөлд хөрөнгө оруулснаар НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шинэлэг зах зээл юм. Энэ зах зээлд Монгол улс оролцож кредит цуглуулж, хүлэмжийн хийн хэмжээгээ бууруулах потенциалтай улс болохыг судалгаагаар тогтоосон. Нүүрстөрөгчийн кредитийг авах үйл явцад Монгол улсын хувьд дотоодын эрх зүйн орчин бүрэн бий болоогүй байна. Иймд олон улсын карбон зах зээлийн нүүрстөрөгчийн кредитийн зохицуулалтуудыг харьцуулан судалж, Монгол улсын карбон кредитийн зах зээлийн эрх зүй зохицуулалтыг бий болгож чадвал маш олон боломж бүрдэх боломжтойг харуулав. en_US
dc.subject Нүүрстөрөгчийн кредит, Уур амьсгалын өөрчлөлт, Парисын хэлэлцээр, Киотогийн протокол, Хүлэмжийн хий, Карбон зах зээл en_US
dc.title Карбон кредитийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Доржсүрэн, Оюун


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах