СЭЗИС - Бүтээлийн сан

Компанийн нэгдэлт, худалдан авалтын үр дүн, нөлөөлөл ба хэрэглэгчид, хувьцаа эзэмшигчдэд авчрах үнэ цэнийг тодорхойлох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Бямбажав, Заяа
dc.date.accessioned 2016-06-04T04:34:30Z
dc.date.available 2016-06-04T04:34:30Z
dc.date.issued 2016-06-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/420
dc.description.abstract Бизнесийн байгууллагын эдийн засагт үзүүлэх нөлөө асар их бөгөөд эдийн засгийн хамгийн чухал элементүүдийн нэг юм. Нэгдэлт, худалдан авалт нь өрсөлдөөнтэй зах зээлд тэсч үлдэх аргуудын нэг бөгөөд Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөлд компаниудын хувьд хэрэгжүүлэх боломжтой агаад санал болгохуйц стратеги юм. Тус судалгаа нь өрсөлдөөнтэй зах зээлд компаниуд нэгдэх, нэг компани нөгөөгөө худалдан авах тохиолдолд ямар үр дүн гарч болох вэ? Энэ нь хувьцаа эзэмшигчдэд ямар үнэ цэнийг авчрахыг тодорхойлох зорилготой бөгөөд нэгдэлт, худалдан авалт нь аль аль компаниудын хувьд эерэг нөлөөлөл авчирна хэмээн таамагласан болно. Судалгааны хүрээнд Монголын хамгийн өрсөлдөөнтэй зах зээлийн нэг болох барилгын салбар, тэр дундаа бетон зуурмагийн салбарыг сонгосон бөгөөд сүүлийн жилүүдэд санхүүгийн үзүүлэлт нь илт муудсан Ремикон ХК-ийг тус салбарт ажилладаг 4 өөр компаниудтай нэгтгэхэд ямар үр дүнд хүрч болох вэ гэсэн нөхцөлт судалгаа хийсэн. Судалгааны эцэст компани бүрийн хувьд нэгтгэсэн үнэлгээ харилцан адилгүй гарсан бөгөөд нэгдэлтээс үүсэх синержи бүрийн хэмжээ эрс ялгаатай гарсан. Судалгааны эцэст IV дугаартай компани хамгийн их үнэ цэнийг хувьцаа эзэмшигчдэд авчирсан бөгөөд үнэлгээг хорогдуулсан мөнгөн урсгал, чөлөөт мөнгөн урсгалын загвараар тооцсон. Судалгааны үр дүнд нэгдэлт, худалдан авалт нь хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлээд зогсохгүй, нэгдсэнээр бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, өртөг буурах боломжтой байсан. Өртөг буурснаар хэрэглэгчдийн хувьд бүтээгдэхүүний үнэ буурах нөхцөлийг бүрдүүлнэ. Эдгээрээс гадна нэгдэлтээс синержи үүсч байгаа бөгөөд синержи нь орлого, зардал, цэвэр ашгаар хамгийн тод харагдаж байсан. Мөн жижиг хэмжээтэй компаниуд нэгдсэнээр зах зээлд эзлэх хувь нэмэгдэж, хөрөнгө оруулалт хийх, өр даах чадвар нэмэгдэж байсан бөгөөд энэ нь өрсөлдөөний давуу талыг олгоно. Эцэст нь судалгаанд сонгож авсан салбарын хувьд хэт олон үйлдвэрлэгчтэй учраас үнээр өрсөлдөж эхлээд байгаа ба нэгдэлт, худалдан авалт тус салбарт явагдвал олон жижиг үйлдвэрүүд нэгдэж, хяналт тавих боломжтой болох ба одоогийн нөхцөлд томоохон компаниудтай өрсөлдөх боломжтой болно. en_US
dc.subject Нэгдэл, худалдан авалт en_US
dc.subject mergers and acquisition en_US
dc.subject M&A en_US
dc.subject компанийн үнэлгээ en_US
dc.subject хорогдуулсан мөнгөн урсгал en_US
dc.subject enterprise value en_US
dc.subject синержи en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Компанийн нэгдэлт, худалдан авалтын үр дүн, нөлөөлөл ба хэрэглэгчид, хувьцаа эзэмшигчдэд авчрах үнэ цэнийг тодорхойлох нь en_US
dc.title.alternative Determining mergers and acquisition effect, and shareholders' value creation en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах