dc.description.abstract |
Монгол Улсад автомашины тоо жилээс жилд эрчимтэй өсөж, авто засварын үйлчилгээний эрэлт нэмэгдэж байгаа хэдий ч олон засварын газар уламжлалт захиалгын арга (утсаар, мессенжерээр) ашигласаар байна. Үүний улмаас хэрэглэгчдийн үйлчилгээ авахад хүндрэл үүсэх, сэтгэл ханамж буурах, захиалгын мэдээлэл алдагдах, байгууллагын нөөцийн төлөвлөлт алдагдах зэрэг бэрхшээлүүд бий болж байна. Иймд энэхүү дипломын ажил нь авто засварын газрын онлайн цаг захиалгын системийг шинжлэх, зохиомжлох замаар үйлчилгээг цахимжуулах, автоматжуулах боломжийг судалсан.
Судалгаанд чанарын (ажиглалт, ярилцлага) болон тоон (NPV, ROI тооцоо) аргуудыг хослуулан ашиглаж, Улаанбаатар хотын 10 авто засварын газрын одоогийн нөхцөл байдал, дотоод, гадаад орчны шинжилгээг хийсэн. Мөн системийн функциональ болон функциональ бус шаардлагыг тодорхойлж, өгөгдлийн ба процессын загваруудыг боловсруулсан.
Судалгааны үр дүнд боловсруулсан систем нь хэрэглэгчийн захиалгыг автоматжуулж, үйлчилгээний чанар, хурдыг сайжруулахын зэрэгцээ байгууллагын өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих боломжтой цогц шийдэл боловсруулах юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр хэрэглэгчийн захиалгыг оновчтой удирдах, үйлчилгээний хурд, чанарыг сайжруулах, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. |
en_US |
dc.subject |
авто засвар, цаг захиалгын систем, мэдээллийн систем, онлайн үйлчилгээ системийн шинжилгээ, өгөгдлийн загвар, функциональ шаардлага, үр ашиг, автоматжуулалт |
en_US |