СЭЗИС - Бүтээлийн сан

Зохицуулах байгууллагаас эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх боломж (даатгалын салбарын жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гүр, Балж
dc.contributor.author Хангайжалбуу, Насанболд
dc.date.accessioned 2016-06-04T04:26:32Z
dc.date.available 2016-06-04T04:26:32Z
dc.date.issued 2016-06-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/418
dc.description.abstract Монголын даатгалын зах зээлийн хяналт, зохицуулалт дахь даатгалын компаниудад зайнаас хяналт тавих гол механизм нь 2012 онд батлагдсан “Ердийн даатгалын компанийн үйл ажиллагаанд зайнаас хяналт тавих журам” юм. Өнөөгийн байдлаар уг журмын гол зохицуулалт нь даатгагчаас Зохицуулах хороонд ирүүлсэн улирлын тайлан, мэдээнд үндэслэн цаашид үүсч болзошгүй эрсдэлийн түвшинг тогтоох, санхүү, төлбөрийн чадварт үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршиж байна. Гэвч энэ журмын дагуу зайнаас хяналт гүйцэтгэхэд даатгалын компанийн үйл ажиллагаанаас цаашид үүсч болзошгүй эрсдэлийн түвшинг тогтоох зорилт биелэгдэхгүй байна. Учир нь, төлбөрийн чадварыг тооцохдоо Зохицуулах хороо 2016 оныг хүртэл буюу одоогоор баримталж байгаа Европын Холбооны аргачлалтай холбоотой юм. Зохицуулах хорооны Даатгалын газраас 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт”-ыг нэвтрүүлэх талаар зорилт тавин ажиллаж байна. Мөн 2015 оноос “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт”-ын шалгах хуудсыг боловсруулан туршиж эхлээд байна. Гэвч энэ шалгах хуудас өнөөг хүртэл нэвтрээгүй байгаа бөгөөд нэвтрүүлсэн ч даатгалын компанийн эрсдлийг бодит утгаар нь оношилж чадахгүй байна. Учир нь, дээрх шалгалтын хуудсанд авч үзсэн асуултууд дотор даатгалын эрсдэлийг (Insurance Risk) тодорхойлоход чиглэгдсэн асуултууд байхгүй байгаатай холбоотой. Эрсдэлд суурилсан хяналтын гол зорилго нь даатгалын компанийн үйл ажиллагаанаас цаашид үүсч болзошгүй эрсдэлийн түвшинг тогтоож, арга хэмжээ авахад оршино. Эрсдэлийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад даатгалын эрсдэл даатгалын компанийн үйл ажиллагаанд хамгийн их нөлөө үзүүлж болох учраас Хороо даатгалын компаниуд ямар хэмжээний даатгалын эрсдэл хүлээж байгааг, үүнийг даах чадвартай байгаа эсэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Иймээс зайлшгүй эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог шинэчлэн боловсруулж, нэвтрүүлэх шаардлага урган гарч байна. Иймд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга техникийг даатгалын салбарт нэвтрүүлэх боломжийг судлаж танилцуулах нь энэхүү судалгааны ажлын гол чиглэл нь болно. Даатгалын салбар хөгжих хэрээр эдийн засагт эерэг нөлөө бий болгодог бөгөөд даатгал нь бусад салбарын эрсдэлийн тодорхой хувийг өөртөө авч байдаг онцлогтой салбар юм. Даатгалын салбарын эдийн засгийн ач холбогдол, зах зээлд нэвтэрсэн түвшинг Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эзлэх хувь болон нэг хүнд ногдох хураамжийн хэмжээгээр илэрхийлдэг бөгөөд манай улсын хувьд 2015 оны байдлаар Монгол Улсын даатгалын салбарын нийт хураамжийн орлогыг ДНБ-д харьцуулсан харьцаа 0.49%, нийт активыг ДНБ-д харьцуулахад 0.64%-тай тэнцэж, нэг хүнд ноогдох даатгалын хураамжийн хэмжээ 37,261 төгрөг байна. Дэлхийн хамгийн том даатгалын компани жагсаалтыг “AXA” даатгалын компани (Prableen Bajpai, World's Top 10 Insurance Companies, 2015) тэргүүлж байгаа бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том олон нийтийн компанийн жагсаалтын 29 дүгэээрт даатгалын компани орж байна (Forbes, 2015). Тухайлаад дэлхийд эдийн засгийн өсөлтөөр тэргүүлэгч Японы улсын хувьд орлогоороо тэргүүлэгч шилдэг 20 компанийн 9 дүгээрт “Nippon life insurance” даатгалын компани 72,051 сая америк доллар, 11-т “Dai-ichi life insurance” компани 57,018 сая америк доллар эрэмблэгдсэн байна. Харин Хятад улсын хувьд “China life insurance” компани 57,019 сая америк долларын орлогоор дотоодын 7 дугаарт жагссан (Fortune, 2014) бол дэлхийн хамгийн том даатгалын компанийн жагсаалтын 3-т мөн эрэмблэгдэж байна (Prableen Bajpai, World's Top 10 Insurance Companies, 2015). Cathy Pareto: “Даатгалтай байна гэдэг нь аль ч шилдэг санхүүгийн байгууллагын төлөвлөгөөний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг” Эх сурвалж: “Investopedia” www.investopedia.com/university/insurance/(Pareto). “Forbes” сэтгүүлээс ашиг орлогоороо дэлхийд тэргүүлэгч компаниудыг авч үзвэл газрын тос, банк, зөвлөх үйлчилгээний, электроникийн, худалдааны сүлжээ салбар, цахилгаан холбоо, үүрэн телефоны салбарын компаниуд байна. Эдгээр компаниудыг тусгайлан авч үзвэл эрсдэлээ шийдвэрлэх гол ажиллагаа нь мөн л даатгалын компанитай хамтран ажиллах шийдэл байна. Иймээс даатгалын салбар нь бүхий л салбарын эрсдэлийг даах хэрээр хөгжлийн энэ цаг үед бүтээгдэхүүний тоо хэмжээ ч өргөжин хөгжсөөр байна. Монгол улсын хувьд ч мөн адил уул уурхай, газар тариалан, зочид буудал, тээвэр гэх мэт олон салбарт чиглэсэн бүтээгдэхүүнүүд шинэчлэгдсээр, ирээдүйн хөгжилд хамтдаа урагшилсаар байна. en_US
dc.subject Эрсдэл en_US
dc.subject Даатгалын салбар en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject даатгалын үүсэл хөгжил en_US
dc.subject эрсдэлийн ерөнхий ойлголт en_US
dc.subject хяналт шалгалт en_US
dc.subject зохицуулах байгууллага en_US
dc.subject эрсдэлийн удирдлага en_US
dc.title Зохицуулах байгууллагаас эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх боломж (даатгалын салбарын жишээн дээр) en_US
dc.title.alternative Introduce risk based supervisions to the regulatory organisations en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах