СЭЗИС - Бүтээлийн сан

ОРГАНИК ШОШГЫН ТАЛААРХ ХЭРЭГЛЭГЧДИЙН ОЙЛГОЛТ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ ХУДАЛДАН АВАЛТАД НӨЛӨӨЛӨХ НЬ: ШВЕЙЦАР БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЖИШЭЭН ДЭЭР

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жаргалсайхан, Сувд-Эрдэнэ
dc.contributor.author Ганхуяг, Мягмаржаргал
dc.date.accessioned 2025-05-29T07:28:20Z
dc.date.available 2025-05-29T07:28:20Z
dc.date.issued 2025-05-29
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4163
dc.description.abstract Энэхүү судалгаа нь Монгол болон Швейцар хэрэглэгчдийн органик шошгоны талаарх ойлголт, итгэл үнэмшил худалдан авалтад хэрхэн нөлөөлж байгааг судалж, тогтвортой маркетингийн ач холбогдлыг тодруулахад чиглэсэн. Судалгааны үндсэн зорилго нь: Органик шошгоны талаарх хэрэглэгчдийн мэдлэг, ойлголт, итгэл үнэмшил, худалдан авалтын хандлага хоорондын уялдаа холбоог судлахад оршино. Зорилгын хүрээнд Монгол болон Швейцарын нийт 450 хэрэглэгчээс асуулгын анкет бөглүүлж, хоёр улсын хэрэглэгчдийн ялгаатай болон нийтлэг шинж чанарыг тодорхойлсон. Судалгааны үр дүнд Монголын хэрэглэгчид органик шошгоны талаарх ойлголт, мэдлэг дутмаг байгаагаас худалдан авалтын шийдвэр гаргахдаа эргэлзээтэй ханддаг нь илэрсэн. Шошгоны олон төрөл, тэдгээрийн стандарт болон баталгаажуулалтын талаарх мэдээлэл хомс, ойлгомжгүй байдал нь Монголын хэрэглэгчдийн органик шошгод итгэх итгэлийг бууруулж буй гол шалтгаан болж байна. Швейцар хэрэглэгчидийн хувьд Bio Suisse, IP Suisse зэрэг шошгод итгэдэг бөгөөд шошгоны талаарх мэдлэг өндөр болох нь судалгаагаар тогтоогдсон. Баталгаажуулалтын хатуу хяналт, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд нь Швейцар хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлдэг нь ажиглагдсан. Судалгааны үр дүнд тулгуурлан Монголын хэрэглэгчдийн органик шошгод итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийн хүртээмжтэй, ойлгомжтой байдлыг сайжруулах, олон улсын нэр хүнд бүхий баталгаажуулалтын байгууллагуудтай хамтран ажиллах, шошгоны найдвартай байдлыг хангах зэрэг санал, зөвлөмжийг боловсруулсан болно. en_US
dc.subject органик шошгоны талаарх ойлголт, органик шошгоны талаарх итгэл үнэмшил, зан төлөв, хандлага, шошго en_US
dc.title ОРГАНИК ШОШГЫН ТАЛААРХ ХЭРЭГЛЭГЧДИЙН ОЙЛГОЛТ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ ХУДАЛДАН АВАЛТАД НӨЛӨӨЛӨХ НЬ: ШВЕЙЦАР БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЖИШЭЭН ДЭЭР en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Сандагдорж, Сайн-Од


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах