dc.description.abstract |
Дэлхийн ихэнх улс орон эрүүл мэндийн салбарт эмнэлгийн засаглал түүний бие
даасан байдал, санхүүгийн эрсдэлийг хамтад нь зах зээлийн сонгодог
зарчмуудтай нийцүүлэн, эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарч, эмнэлгийн
тусламжийн чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлж ирсэн байна.
Эрүүл мэндийн салбарын засаглалын асуудлыг судлаачид эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах нөхцөлийг бүрдүүлдэг удирдлагын гол
арга, хэрэгсэл хэмээн үзэж анхаарал хандуулах болжээ. Эмнэлгийн засаглал гэж
эмнэлгүүдийн шийдвэр гаргах, хяналт тавихад чиглүүлдэг бүтэц, үйл явц, бодлогыг
хэлнэ. Эмнэлгийн засаглал болоод эмнэл зүйн засаглал нь олон судлаачийн сонирхлыг
татсан, зайлшгүй судлах асуудал мөн боловч энэ талаар хийгдсэн эмпирик судалгаа цөөн
байна.
Эрүүл мэндийн салбарын засаглалын асуудлыг эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах нөхцөлийг бүрдүүлдэг удирдлагын гол
арга, хэрэгсэл хэмээн үзэж судлаачид анхаарал хандуулах болжээ. Эмнэлгийн
засаглалыг үнэлэхдээ засаглалын онол болоод эмнэлгийн засаглал, эмнэл зүйн
засаглалын тухай ойлголт, арга зүйд үндэслэн өөрийн орны онцлогт тохирсон арга,
аргачлалыг зөв тодорхойлохоос эхэлнэ.
Тиймээс бид засаглалын талаарх эрдэм шинжилгээ, судалгааны хүрээн дэх олон
асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, судалгааны ажлын үндэслэл, үзэл
баримтлалыг оновчтой тодорхойлох зорилгоор засаглал (хамтын удирдлага) болон
эмнэлгийн засаглал, эмнэл зүйн засаглалын онол тэдгээрийн ялгаа, засаглалын зарчим,
арга зүйг судалсан болно.
Бид эмнэлгийн засаглалыг үнэлэхийн тулд олон улсын эрдэмтдийн өргөн хэрэглэж
байгаа жишиг загвар, асуулгуудыг Монгол орны нөхцөлд тохируулан шинэчилж
судалгааны асуулгаа боловсруулсан болно. Хөгжиж буй болон хөгжингүй орнуудад
хэрэгжүүлсэн эмнэлгийн засаглалыг үнэлэх арга, арга зүйн талаарх судалгааны ажлын
тоймд тулгуурлан, онолын суурь судалгааг засаглал, эмнэлгийн засаглал, түүний дэд
бүрэлдэхүүн болох эмнэл зүйн засаглалын онолд тулгуурлан авч үзлээ. Судалгааны
асуудал, судлагдсан байдлын тойм, онолын үндэслэл зэрэгт тулгуурлан чанарын анкетын
асуулга, фокус бүлгийн ярилцлага, экспертийн үнэлгээ болон тоон судалгааны аргыг
ашигласан болно. |
en_US |