dc.contributor.advisor |
Жаргалсайхан, Эрдэнэчулуун |
|
dc.contributor.author |
Мөнхбат, Эрхэс |
|
dc.date.accessioned |
2025-04-11T05:15:15Z |
|
dc.date.available |
2025-04-11T05:15:15Z |
|
dc.date.issued |
2025-04-11 |
|
dc.identifier |
Мастер |
en_US |
dc.identifier.uri |
https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4149 |
|
dc.description.abstract |
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэлийн нөхцөл байдалд олон өөрчлөлт гарсан. Fitch агентлаг Монгол Улсыг "B" зэрэглэлд, Moody's агентлаг "B3”, Standard & Poor's агентлаг "B" зэрэглэлтэй гэж үнэлсэн. Монгол Улсын одоогийн дансны алдагдал, гадаад өрийн хэмжээ өндөр байгаа нь зээлжих чадварт сөргөөр нөлөөлдөг. Харин Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв, уул уурхайн салбарын хөгжил зэрэг нь эерэг нөлөө үзүүлдэг нийтлэг шинж чанар байдаг ч үнэлгээний агентлагуудын загварчлал ил тод байдаггүй билээ. Тиймээс эконометриксийн энгийн хамгийн бага квадрат арга ашиглан зээлжих зэрэглэл тогтоож буй байгууллагууд Монгол улсын зэрэглэлийг тогтооход хамгийн өндөр ач холбогдол өгч буй эдийн засгийн хувьсагчдыг тодорхойлохыг зорьсон. Түүнчлэн ковариацын шинжилгээ буюу Ancova загвар ашиглан газарзүйн байршил зээлжих зэрэглэлд нөлөөлж байгаа эсэхийг тодорхойлохыг зорьсон.
Судалгааны үр дүнд Монгол улсын зээлжих зэрэглэлд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь нэг хүнд ногдох ДНБ, инфляц, ажилгүйдлийн түвшин, авлигын түвшин, төсвийн тэнцэл, эдийн засгийн өсөлт зэрэг нь хамгийн өндөр ач холбогдолтой гарсан. Мөн эдийн засгийн богино хугацааны өсөлтөөс илүүтэй урт хугацааны дундаж эдийн засгийн өсөлт нь үнэлгээний байгууллагуудад өндөр ач холбогдолтой байгааг мэдээллийн шалгуур болох “Schwarz Information Criteria” ашиглаж тодорхойлсон. |
en_US |
dc.subject |
Зээлжих зэрэглэл, Эдийн засгийн өсөлт, Төсвийн сахилга бат, Гадаад өр, Институцийн чанар, Улс төрийн эрсдэл, Хөрөнгө оруулалт, Макро эдийн засаг, Энгийн хамгийн бага квадрат арга, Ковариацын шинжилгээ |
en_US |
dc.title |
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛС, НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Бизнесийн менежмент |
|
ife.Мэргэжил.Индекс |
E340100 |
|
ife.Зэрэг |
Мастер |
|