Хураангуй:
Даатгал нь учирч болох олон төрлийн ирээдүйд бие болох магадлалтай эрсдэлийг урьдчилан тооцоолж хэсэг бүлэг хүмүүст тухайн эрсдэлийг хуваах байдлаар хохирлыг багасгах аргачлал тогтолцоо бөгөөд анх үүссэнээс хойш хөгжлийн үе шатандаа зөвхөн санхүүгийн эрсдэл бус нийгмийн айдас, түгшүүр, амьдралын чанар гэх мэт олон зүйлсэд нөлөөлөх хүчин зүйл болсон байна. Иймд тус судалгаанд даатгалын ерөнхий ойлголт, өнөөг хүртэлх үүсэж хөгжсөн байдал, одоогийн даатгалын зах зээлийн тухай болон монгол улсад зайлшгүй шаардлагатай даатгалын төрөл болох жолоочийн хариуцлагын даатгалын ерөнхий ойлголтоос эхлүүлэн түүний эрх зүйн зохицуулалтыг судлах мөн бусад оронд хэрхэн зохицуулдаг талаар харьцуулан судалж зарим асуудлуудыг тодорхойлон манай улсад зохицуулах шаардлагатай зохицуулалтыг харуулсан болно